РОХИНЖА ИРГЭДИЙГ ОЛНООР НЬ ОРШУУЛСАН БАЙЖЭЭ

Admin
Өчигдөр

Мьянмар улсад иргэдийг олноор нь оршуулсан таван оршуулгын газар олдсон байна. Бангладеш хотод байгаа амьд үлдсэн иргэд Гу Дар Пинд 8-р сард олон иргэнийг хомроголон хөнөөж олноор нь булж оршуулсан талаар мэдэгдсэн бол тус улсын засгийн газар тийм явдал болоогүй гэж мэдэгдээд байна. Мьянмар олон зуун мянган Рохинжа иргэд армийн дарангуйллаас зугтан Бангладешт ирээд байгаа юм. Энд амьдарч байгаа дүрвэгсдийн зарим нь тэвчих боломжгүй байдлаар амьдарч байна. Мьянмар улсад лалын шашинтнуудыг хавчин дарангуйлж байгаатай холбоотойгоор тус улсын арми олон улсын шүүмжлэлд өртөөд багагүй хугацаа өнгөрч байна. НҮБ тус улсад үндэстний цэвэрлэгээ явагдаж байна гэж үзэж байгаа юм. Нүдээр үзсэн гэрчүүдийн мэдээлж байгаагаар цэргүүдийн иргэдийн эсрэг явуулсан дайралтыг маш нарийн төлөвлөсөн байжээ. Энэ талаар Мохаммад Карим гэгч иргэн "Заримыг нь гол руу шидэж, заримыг нь булж, заримыг нь хүчилд уусгаж байсан. Зарим цогцосыг жижиглэн тариан талбай дээр тараан асгаж байсан. Би 400орчим хүн алуулсан гэж бодож байна. тэдний дотор 10-20хүүхэд байсан" гэж хэлж байна. Хиймэл дагуулаас авсан зураг үндэстний цэвэрлэгээний үеэр учирсан хор хохирлыг тодорхой харуулж байгаа юм. Одоогийн байдлаар 680гаруй мянган иргэн дарам шахалтаас айн хөрш зэргэлдээ орших Бангладеш улсад ирээд байна. Төлөвлөгөөний дагууэнэ 7хоногт дүрвэгсдийг эх оронд нь буцаах ажил эхлэх ёстой байсан боловчиргэдийг аюулгүйгээр эх оронд нь буцаах нөхцөл бүрдээгүй учир хугацааг нь хойшлуулсан байна. НҮБ-ын Мьянмарын асуудлыг хариуцсан төлөөлөгч И Яанхи Рохинжа үндэстний эсрэг явуулж байгаа энэхүү арга хэмжээг "хомроголон устгах ажиллагаа" гэж хэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 5 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 7 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 11 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 11 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 11 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 13 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 13 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 14 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 14 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 14 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31