“ПЁНЧАН-2018” ӨВЛИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫГ ҮДЛЭЭ


БСШУСЯ-ны хүндэтгэлийн танхимд "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо. Энэхүү ёслолд БСШУСЯ-ны Ц.Цогзолмаа, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын хүндтэй эрхмүүд болон олимпод оролцох эрх авсан Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар оролцлоо. Энэ үеэр БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын Монгол Улсын төрийн далбааг Монголын багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд гардуулав. Б.Бат-Эрдэнэ өмнө нь Монгол Улсын багийг ахалж, зуны олимп, Азийн наадамд оролцож байсан туршлагатай юм. Тэрбээр төрийн далбаагаа "Пёнчан-2018" олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох цанын тамирчин Б.Ачбадрахад шилжүүллээ. Б.Ачбадрах цанын 15 км-ын зайд олимпод уралдах эрхээ авсан бөгөөд "Б" зэрэглэлийн ДАШТ-ээс анхны хүрэл медалийг хүртэж байв. Тэрээр "Пёнчан-2018" цагаан олимпийн наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын тугчаар тодорчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 5 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 7 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 11 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 11 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 11 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 13 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 13 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 14 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 14 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 14 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31