Хэд хэдэн загварын брэндийг эзэмшдэг Пьер Агнес загасчлахаар явсан боловч түүний сууж явсан завь Францын баруун өмнөд эрэгт байдаг Хоссегор хэмээх амралтын газрын ойролцоо эргээс олдсон байна. Тиймээс 54 настай түүнийг мягмар гарагаас хойш сураггүй алга болсонд тооцож Франц, Испаний аврах албаныхан Атлантын далайн эрэг орчмоор хайсаар байна. Агнес нь "Quiksilver" хувцасны компаниас гадна сөрфинг, скейт, снөүбордын тамирчдын хувцас үйлдвэрлэдэг "Boardriders" компаниудыг эзэмшдэг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна