СИРИЙН ЭНХИЙН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦЭЭР ӨНДӨРЛӨЛӨ

Admin
Өчигдөр

ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдсан Сирийн энхийн чуулга уулзалт өндөрлөлөө. Чуулганы төгсгөлд тус улсын ерөнхийлөгч Башар Ал Ассадыг дэмжигчид болоод эсэргүүцэгчид тус улсыг шинэ хуультай болж, ардчилсан сонгууль явуулснаар тайвын байдлыг авчрах боломжтой гэдэг дээр санал нийлсэн байна. Гэвч Хар далайн эрэг дээр болсон уг уулзалтанд Сирийн сөрөг хүчний гол бүлгүүд ирээгүй юм. Ерөнхийлөгч Владимир Путины томилсон Сирийн тусгай төлөөлөгч Александер Лаврентев уулзалтанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд "Энэ удаагийн чуулга уулзалтын хамгийн гол зорилго нь Сирийн дайнд оролцож байгаа маргалдагч талуудын дунд уулзалт хэлэлцээрийг эхлүүлэх байсан. Энэхүү уулзалт НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан Дэ Мистураадхуулинд өөрчлөлт хийх боломжийг гаргаж өгч байна. Үүнээс өмнө явагдсан бүх оролдлогууд талаар өнгөрч байсан" хэмээн хэллээ. Москва, Тегеран, Анкарагийн засгийн газруудын хамтран зохион байгуулсан чуулга уулзалтын төгсгөлд "Зөвхөн Сирийн иргэд л ардчилсан сонгууль явуулж, өөрийн улсын улс төрийн системийг тогтоох боломжтой" гэсэн тунхагийг гаргасан байна. Эндээс томилогдсон тусгай хороо хуулийн шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхээр боллоо."Тусгай хороог НҮБ-аас томилох болно" гэж Дэ Мистура мэдэгдсэн бол энэ нь хэр хугацаанд явагдах нь тодорхойгүйгэж ажиглагчид үзэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 10 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 13 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 14 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31