НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ӨНӨӨДРӨӨС ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛНЭ


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд өнөөдөр /2017.01.31/ мэдээлэл хийлээ. Тэрбээр НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон гэх сайхан мэдээ дуулгасан юм.

Нийтдээ 655 мянга 245 хэрэглэгчдэд 78 тэрбум гаруй төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоор өгч байгаа бөгөөд уг мөнгийг Монголбанкаар дамжуулж байгаа юм байна.

Таны цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдах ажээ.

Цаашдаа НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа биш улирал тутамд олгох гэнэ. Түүнчлэн Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайн Даваа гаригт өгсөн "Засгийн газрын гишүүд бүгдэд нь тансаг зэрэглэлийн машин авч өгөхөөр яригдаж байгаа" гэсэн мэдээллийг үгүйсгэж, ОУВС-тай хийж буй хэлэлцээ амжилттай явагдаж байгааг онцоллоо. Хэлэлцээний хүрээнд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, ХХОАТ-ыг буцааж, тэтгэврийн насыг хэвээр үлдээсэн зэрэг шийдвэрийг Засгийн газраас гаргасан гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 6 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 8 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 12 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 12 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 12 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 14 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 14 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 15 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 15 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31