Өнөө шөнө сарны бүтэн хиртэл болно гэж Одон Орон, Геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Бүтэн хиртэл өнөөдөр 19 цаг 51 минутаас эхэлж 23 цаг 08 минутанд дуусах юм байна.
Үргэлжлэх хугацаа нь 1 цаг 16 минут байх бөгөөд Монгол, Азийн зүүн хэсэг, Австрали, Оросын азийн хэсэг, Аляскт бүтэн хиртэл ажиглагдана. Харин Украйн, Белорусь, Төв Ази, Оросын баруун хэсэг, Баруун европын зүүн хэсэг, Африкийн баруун хэсгийн нутгуудад хагас хиртэл ажиглагдах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна