ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР БОЛОН ХАМГИЙН НАМХАН ХОЁР ХҮН УУЛЗЖЭЭ


Египетийн Аялал жуулчлалын зөвлөлийн урилгаар Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн өндөр болон хамгийн намхан хоёр хүн уулзаж, Египетийн пирамидын дэргэд зургаа авахуулжээ.

35 настай Туркийн фермер Султан Кесен гэдэг залууг дэлхийн хамгийн өндөр хүнээр тооцдог байна. Тэрбээр 251 см өндөр аж. Харин дэлхийн хамгийн жижигхэн эмэгтэйгээр Энэтхэгийн иргэн Жоти Амжи тодорсон бөгөөд түүний өндөр нь ердөө 62 см юм. Египетийн үзэсгэлэнт газруудад жуулчдын сонирхлыг татах зорилгоор Гиннесийн амжилтыг эвдсэн бүсгүй залуу хоёр зураг авалтад оролцсон байна.

С.Кесений өндөр нь түүний өнчин тархины хавдартай холбоотой гэнэ. Энэ өвчнөөс болж түүний бие өсөлтийн даавар хэтэрхий их ялгаруулдаг байна. Харин 24 настай энэтхэгийн оршин суугч Жоти Амжи мөгөөрсний хэвийн бус хөгжлийн удамшлын өвчинтэй аж. Тэрбээр кинонд тоглож, реалити шоунд оролцдог байна. Тухайлбал, тэрбээр "Америкийн аймшигт түүхүүд" цувралд тоглож байжээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 9 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 12 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 13 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31