“ОЮУ ТОЛГОЙ” ХХК ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ИРГЭНИЙГ АЖИЛД АВАХААС ТАТГАЛЗЖЭЭ


00 БУЮУ 100 КГ-ААС БАГА БИЕИЙН ЖИНТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Тухайлбал, энэ сарын эхээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Цэдэндашийн Чинбат "Оюу толгой" ХХК-г ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчиж байна гэсэн гомдлыг Хүний эрхийн үндэсний комисст гаргажээ

Иргэн Ц.Чинбат нь "Оюу толгой ХХК"-аас зарласан "Аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч" ажлын байранд ажиллахаар өргөдөл гаргасан боловч илүүдэл жинтэй тул уг ажлын байранд тэнцэхгүй гэсэн хариу өгсөн байна. Учир нь Оюу толгой ХХК-ийн оффисын О3 ангилалын ажлын байранд ажиллах иргэн нь 100 буюу 100кг-аас бага биеийн жинтэй байх шаардлага тавьдаг аж. Тодруулбал, Оюу толгой ХХК нь зөвхөн далд уурхайтай холбоотой ажлын байрандаа бус оффисын ажлын байрандаа ч биеийн жингийн стандарт тавьж байна гэсэн үг

Үүнийг нь Хүний эрхийн үндэсний комисс судлаж үзэн хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтыг бий болгож, хүний эрхийг зөрчсөн шийдвэр гэж дүгнэн, биеийн жин заасан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй хэмээн Оюу толгой ХХК-ийн Ерөнхий захирал Армандо Торрест шаардлага хүргүүлжээ

ЯМАР ХУУЛЬ ЗӨРЧИВ

Үүнд: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд "Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй", 23 дугаар зүйлд "Хүн бүр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй", Монгол улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлд "Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчлах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш, үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой", Монгол улс 1969 онд баталсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын "Ялгаварлан гадуурхахгүй байх тухай" 111 дүгээр конвенцын 2 дугаар зүйлд "Энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгаа гишүүн орон бүр ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон аливаа ялгаварлан гадуурхахыг бүрмөсөн устгах зорилгоор ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг дэмжихэд чиглэсэн үндэсний бодлогыг тухайн улсын нөхцөл байдал, дадалд тохирсон аргаар тодорхойлж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ", Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно" гэж заасан байна. Дээрх хуулийн зүйл заалтуудын дагуу шаардлага хүргүүлж долоо хоногийн дотор хариу мэдэгдэхийг хүсчээ

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ААС ХАРИУ АЛБАН БИЧИГ ИЛГЭЭЖЭЭ

Бид Оюу толгой ХХК-ийн Хэвлэл мэдээллийн албатай холбогдон дээрх асуудлаар тодруулга авах гэсэн боловч "Манай компанийн зүгээс Хүний эрхийн үндэсний комисст хариу албан бичиг илгээсэн бөгөөд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм

Монгол улсын хамгийн том зэс, алтын уурхайн компани Оюутолгой нь 2017 оны хоёрдугаар улиралд 77.8 сая ам.долларын татварыг улсад төлж, 153 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад, 3.1 сая ам.долларыг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийн төслүүдэд зарцуулсан үлгэр жишээ компани боловч хүний эрхийг ийнхүү зөрчиж буй нь харамсалтай

Далд уурхайн ажлын байранд ажилтны аюулгүй байдлын үүднээс магадгүй биеийн жин, нас шүдийг тоолж болох боловч оффисын ажилд ажилтныг авахдаа илүүдэл жинтэй хэмээн ялгаварлан гадуурхаж буй нь улсын хэмжээний үлгэр жишээ компанид байж боломгүй хүнд суртал мэт санагдана

Б.ГЭРЭЛ

эх сурвалж:medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 7 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 9 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 13 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 13 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 13 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 15 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 15 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 15 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 16 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31