Д.ТРАМПЫН ТАВИХ ИЛТГЭЛИЙН ТАЛААРХ ТААМАГ ГАРЧЭЭ


"Нэгдсэн улсын байдал" гэсэн илтгэл нь Америкчуудын жил бүр болдог хамгийн чухал үйл явдлуудын нэг байдаг. Энэ жилийн илтгэлд ерөнхийлөгч Доналд Трамп ямар асуудлыг хөндөх талаар "Эн Би Си"-ийн сэтгүүлч Али Виталий урьдчилсан таамаг гаргасан байна. Тэрээр "Энэ өдөр ерөнхийлөгч Трампын хувьд маш чухал өдөр. Тэрээр Вашингтон хотод анх удаа "нэгдсэн улсын байдал" гэсэн илтгэлийг тавих болно. Одоогийн байдлаар цагаан ордон уг илтгэлд ямар асуудлууд хөндөгдөх талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа. Гэвч түүний хөндөх зарим сэдвүүд тодорхой юм. Эхний ээлжинд тэрээр ерөнхийлөгчийн үүргийг хүлээн авснаас хойш юу хийсэн талаараа дуул" ирээдүйн талаарх эерэг төлөвлөгөөнүүдийг танилцуулах болно. Гэхдээ тэрээр Америкдэлхий дахинд ямар байр суурийг эзэлж байгаа талаар бус, харин Трамп Америкийг ямар байр сууринд байлгахыг хүсч байгаа талаар ярих болно" гэж хэллээ. Али Виталий мөн Доналд Трампыг "сөрөг хүчинтэй хамтран ажиллах талаар ярих болно, мэдээж ерөнхийлөгч Твиттер цахим хуудсаараа ардчилсан нам болон улс төрийн сөрөг хүчнүүдийнхээ талаар хайр найргүй бичдэг болохоор гэнэтийн санагдаж мэдэх юм. Цагаачлал, дэд бүтцийн хуулиудыг гаргахыг хүсвэл сөрөг хүчинтэй хамтран ажиллах аргагүй болохоор аргагүй" гэж мэдэгдсэн байна. Гэвч ерөнхийлөгч Доналд Трампын "Нэгдсэн улсын байдал" илтгэлд Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуан хотын захирагч Юлин Круз нарын улс төрчид оролцох болохоор илтгэл амаргүй байж магадгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Учир нь Юлин Круз Мария хар шуурганы дараа Пуэрто Рикоод засгийн газраас тусламж дэмжлэг хангалтттай үзүлээгүй гэж шүүмжилж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 7 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 9 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 13 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 13 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 13 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 15 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 15 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 15 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 16 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31