Индонезийн цагдаагийнхан трансжендер 12 иргэнийг саатуулж, улмаар олны өмнө үсийг тайрсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.Цагдаагийнхан дээрх үйлдлээ тайлбарлахдаа "Тэд жинхэнэ хүмүүс шиг амьдрах хэрэгтэй хэмээн зөвлөж байна" гэж ярьжээ.Уг үйл явдал Ачен мужид болсон бөгөөд гэрчүүд "Цагдаагийнхан дээрх иргэдийг сөгдүүлээд үсийг нь тайрч эхэлсэн. Дараа нь уучлалт гуйлгуулсан" гэсэн байна. Ачен муж тус улсын цорын ганц исламын шашны хуультай билээ.Мөн цагдаагийнхан тэдний хувцсыг нь тайлж, гурван өдрийн турш эрэгтэй хувцас өмсүүлэх, баривчлахаар болжээ.Нэгэн трансжендер иргэн "Бид уучлалт гуйсан ч тэд бидний үсийг тайрсан" гэсэн байна.Тус мужийн Цагдаагийн дарга "Тэднийг гурван өдөр баривчлахаар болсон. Эдгээр өдрүүдэд тэднийг нүглээ ухамсарлаасай хэмээн хүсч байна" гэж хэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна