ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сум, Говьсүмбэр аймагт энэ сарын 27-28-нд ажиллалаа. Тэрээр орон нутагт тулгамдаж байгаа эрүүл мэндийн салбарын асуудал болон зогсонги барилгатай танилцах, шаардлагатай төсвийг шийдвэр гаргах түвшинд тавьж шийдвэрлүүлсэн юм.

Тэрээр эхлээд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмнэлгийн барилга, нян судлалын төв, сүрьеэ, нүд, шүдний тасаг, зүрхний кабинет, хүүхдийн тасаг зэрэг газраар орж, эх нярайн зайн оношилгооны чиглэлээр Улаанбаатар дахь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй онлайнаар холбогдлоо.

Нэгдсэн эмнэлэг батлагдсан стандартын дагуу 600 гаруй хүн ажиллах ёстой ч төсвөөс хамаарч тал хувьдаа ч хүрэхгүй орон тоотой ажилладаг байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу бүсийн оношилгооны төв болох зорилт дэвшүүлж хоёр тэрбум гаруй төгрөгийн 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулсан.

Тархины дотор болон гадна судасны оношлогоо шинжилгээ хийдэг аппаратуудаас гадна цуллаг эрхтнүүдийг хардаг хамгийн сүүлийн үеийн эхо ч бий. Мөн компьютер томограф, зүрхний өнгөт эхо 3D, ходоод, уушиг, бүдүүн, нарийн гэдэс, урологийн дурангууд, шүдний бор машин, шүдний дэлгэмэл рентген, нүдний бүх төрлийн аппарат, чих хамар хоолойн бүх төрлийн аппарат, лабораторийн бүх төрлийн нарийн шинжилгээний аппаратаар хангагджээ.

Мөн иргэд эмчид үзүүлэхээр өглөө үүрээр дугаарладаг байсныг халж, бүтэн өдөр дугаар олгодог болсон, шинжилгээний хариуг интернетээр явуулдаг болсон, эх хүүхдийн эндэгдэлгүй болсон, эмнэлгийн үүдний хүлээлгийн өрөөгөө стандартын дагуу тохижуулсан гээд тодорхой ажил хийж, ахиц дэвшил гарч буйг салбарын сайддаа танилцууллаа.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажиллагсадтай уулзаж, ажил байдалтай нь танилцан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тухайлбал тус эмнэлгийн төрөх тасагт нэн шаардлагатай байсан хяналтын мониторыг гардуулж өгсөн юм.

Энэ үер сайд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх 23 зүйл заалт бүхий ажил бий. Эдгээрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх, эмнэлгүүдийн харьцангуй бие даасан үйл ажиллагаатай болгох. Мөн Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалын сангаас салгаж Эрүүл мэндийн салбарт нь өгч зориулалтаар нь ашигладаг болж, эхнээсээ шийдвэрүүд нь гараад байна. Ингэсэнээр иргэдийн нуруун дээр, гэр бүлийн орлогод ачаалал болоод байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зардлыг бууруулах боломж бүрдэнэ. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах ёстой. Нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл мэндийн асуудал болон эрүүл мэндийн салбар иргэд хоорондын хамтын ажиллагаа, үүн дээр нэмээд мэдээж хэвлэл мэдээлэл. Энэ асуудалд дорвитой ахиц гарна гэж харж байна. Эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өсгөх, ямар үйл ажиллагаа явуулбал нэр хүнд нь өсөх талаар та бүхэн ч гэсэн саналаа ирүүлээрэй. Нөгөөтэйгүүр мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана. Эрүүл мэндийн салбар хийсэн ажлаа олон нийтэд хангалтгүй хүргэж байгаа иймээс олон нийтийн төлөө ажил хийсэн бол түүнийгээ cурталчилан таниулах, мэдээлэх нь чухал гэдгийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 8 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 11 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 12 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31