ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУДЫН МЭДЭЭЛЛИЙН САНГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ


Өнөөдөр Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн "аймаг сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгаа", "инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн санг" хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн үг хэллээ.Тэрээр Монгол Улсын Засгийн газар "Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг 2009 оны 157 дугаар тогтоолоор баталсан. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урьд өмнө судалгаа шинжилгээ хийгдэж байгаагүй 12 аймгийн төвийн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлийн бичил мужлалын зураглал, газар хөдлөлтийн мэдээллийн санг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Одон орон, геофизикийн хүрээлэн 2012 оноос 2017 оны хооронд амжилттай хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн хүлээн авч байгаа "газар хөдлөлийн бичил мужлал"-ын мэдээллийн сан нь хот, суурин газрын нутаг дэвсгэрт барилга, байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, засварлах барилгын ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулахад шаардагдах газар хөдлөлийн балл, хөрсний оргил хурдатгал, хөрсний зонхилох давтамжийг тодорхойлсон нь гамшгийн эрсдэлийг бууруулах, ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах боломж бүрдээд байна" гэв.Энэхүү ажлын хүрээнд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай нийт 12 аймгийн төвийн газар хөдлөлийн бичил мужлалын мэдээллийн сан үүссэн ба уг мэдээллийн санг ГЗБГЗЗГ-ын "Үндэсний орон зайн мэдээллийн сан"-д нэвтрүүлж хэрэглээнд гаргахад бэлэн болоод байгаа юм байна.

IMG_2066IMG_2054

Мөн "Монгол улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох үндэсний хөтөлбөр", Засгийн газрын 78 дугаар тогтоол, "Геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоог батлах тухай" Засгийн газрын 25 дугаар тогтоол зэрэг баримт бичгийг үндэслэн хэрэглэгчдийг шугам сүлжээний нэгдсэн мэдээллээр хангах, "Монгол улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох үндэсний хөтөлбөр"-ийн нэг бүрдэл болох "Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээлэл"-ийн зарим хэсгийг бүрдүүлэх зорилгоор 2013-2017 онд БХБЯ-аас "Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах" ажлыг хэрэгжүүлж "Боригтэс", "Геоценоз" компаниуд 19 аймгийн төвийн суурьшлын бүсийн хэмжээнд газар доорх болон газар дээрх инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн зураглалыг хийж гүйцэтгэн 2017 онд захиалагчид бүрэн хүлээлгэн өглөө. Уг ажлыг хийж гүйцэтгэсэнээр инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээлэл аймгийн төвүүдийн хэмжээнд холбогдох байрзүйн зураглал, тайлан, судалгааны материалуудын хамт бүрдэж, орон нутгийн байгууллага, холбогдох яам, агентлагуудын төлөвлөлт, мониторингийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай инженерийн шугам сүлжээний нэгдсэн мэдээллийн эх үүсвэртэй болж, газар хөдлөлийн гамшиг тохиолдсон үед сэргээн босголтын ажил явуулах төлөвлөгөө боловсруулах, сэргээн босголтын ажил гүйцэтгэхэд баримтлах нарийвчилсан гарын авлага, мэдээллийн сан бүрдсэн нь өндөр ач холбогдолтойг салбарынхан онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 8 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 10 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 13 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 14 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 14 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 16 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 16 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 16 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 17 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31