Франц улсад өнгөрсөн долоо хоногт хэдэн өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас Сена мөрний ус эргээ халин үерлэжээ. Мөрний ай сав дагуу даваа гаригийн өдөр гэхэд үерийн усны түвшин 5.84 метр хүрсэн байна. Үерийн гамшиг 2016 болон 1910 оны хэмжээнд хараахан хүрээгүйг албаныхан мэдэгджээ. Өмнө нь 1910 онд Парис хотыг бүхэлд нь нөмөрсөн "зууны үер"-ийн усны хэмжээ 8.62 метр, 2016 онд 6.1 метрт хүрч байв. Хэдийгээр аадар бороо зогссон ч үерийн ус татрахад хэдэн өдөр эсвэл хэдэн долоо хоног шаардагдаж болзошгүйг албаныхан мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна