Финлянд улсын ерөнхийлөгч, консерватив намаас нэр дэвшигч Саули Нийнистө 62,7 хувийн санал авснаар ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатнаа дахин сонгогдлоо. Ингэснээр тэрээр эрх барьж байгаа ерөнхийлөгч эхний шатны сонгуулиар шууд улиран сонгогдож байгаа анхны тохриолдол болж байгаа юм. 69 настай Саули Нийнистө удахгүй дахин аав болох гэж байгаа юм. Түүний өмнөх эхнэр 2004 онд Тайланд улсад болсон цунамигийн үеэр нас барж, ерөнхийлөгч хоёр хүүгийн хамтаар арай гэж амьд үлдсэн юм. Ногоон намаас нэр дэвшигч дэвшсэн түүний өрсөлдөгч Пекка Хаависто сонгогчдоос 12,4хувийн саналыг авсан бөгөөд сонгуулийн хариу гарсны дараа ерөнхийлөгчид баяр хүргэж ялагдлаа хүлээсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна