АНДЫН НУРУУНААС 34 ТАС ҮХСЭН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ


Аргентин улсын Андын нуруунд үхсэн байдалтайгаар олдсон 34 тас шувууг хордож үхсэн байх магадлалтай гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна. Шувуунууд газар унасан байсан боловч байгалийн жамаар үхээгүй гэж үзэж байгаагаас гадна үхсэн сүрэг шувууны 20 нь эр, 14 нь эмэгчин шувуу байсан гэж Мендоза мужийн байгаль хамгаалах байгууллага мэдээллээ. Шувуунууд нийслэл Буэнос Айрес хотоос мянган км-т байдаг Лос Моллес хэмээх ууланд байдаг 3000м-ийн өндрөөс олдсон байна. Эдгээр махчин шувууд нь хордсон байдалтай байгаагаас гадна нэг шилүүс, нэг ямаа нэг хонь олдсон байна. Мендоза мужийн байгаль хамгаалах байгууллагын Априан Горриндо "бусад үхсэн амьтад шувуудыг хордуулах золиос байсан байж болзошгүй. Эсвэл малчдын малаа хамгаалах гэсэн арга ч байж мэдэх юм" гэж хэлсэн байна. үхсэн малын сэг зэмээр хооллож, байгалийг цэвэрлэдэг тас шувууд нь далавчаа дэлгэсэн байхдаа 3м хүртэл урттай байдгаас гадна 70 хүртэл насалдаг дэлхийн хамгийн том шувуунд тооцогддог байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 8 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 10 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 13 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 14 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 14 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 16 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 16 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 16 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 16 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31