2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа, Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан нар оролцож, хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн ярилцсан юм. Улмаар тэд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад дараах шаардлагыг хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна