ОХУ-ын цагдаа нар сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг Москва хотын төвд болсон зөвшөөрөлгүй эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр баривчилсан байна. Аюулгүйн албаны ажилчид түүнийг эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцохоор Тверская гудамжинд явж байхад нь баривчилүсан гэж Навальныйгийн багийнхан мэдэгдсэн бол 41 настай улс төрч энэ мэдээллийг твиттер цахим сүлжээгээр баталсан байна. Засгийн газрыг эсэргүүцэгч олон зуун иргэн Москвагаас гадна Санкт Петерсбург хотуудад гудамжинд гарч "бойкот" болон "путин зайл" гэсэн уриануудыг хашгич байсан юм. Тэнсэн харгалзах ялтай гэсэн шалтгаанаар ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй болсон тэрээр иргэдийг улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөнд уриалсан юм. Навальныйг баривчилж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдаад байсан бол орон нутгийн цагаар ням гарагийн орой түүнийг сулласан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна