ТҮҮХИЙ ТӨМСНИЙ ГАЙХАМШИГ


Бидний өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг төмсийг зөвхөн хоол хүнсэнд хэрэглэх биш, арьс арчилгаанд үр дүнтэй ашиглах тухай маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Айл бүрийн гал тогоо, хөргөгчинд байдаг төмс нь амт шимт сайтай төдийгүй толгой өвтгөм олон асуудлуудаас ангижруулах ид шидтэй аж. Ингээд төмс хэрэглэдэг хүн бүртээ зориулан тус хүнсний ногоог ашиглаж арьсаа арчлах гайхалтай аргуудыг танилцуулъя.

1. Хавагнасан нүдийг эмчлэх

Дутуу нойртой хонох, уйлсны дараа нүд хавагнаж, хүндхэн асуудал үүсдэг билээ. Харин та төмсний тусламжтайгаар асуудлаасаа ангижрах боломжтой юм. Үүнээс гадна төмс нь арьсны хөхрөлтийг арилгахад ч мөн чухал үүргийг гүйцэтгэдэг байна.

Танд хэрэг болох зүйлс:

  • Түүхий төмс - 2 зүсэм
  • Амны алчуур - 2 ширхэг
  • Алх

Хэрхэн хэрэглэх вэ?

Зүссэн төмсөө алхаар цохиж бяцална.
Дараа нь нухашаа амны алчууранд боож бэлтгэнэ.
Харин үүнийгээ нүдэн дээрээ тавьж, 15-20 минут байлгах хэрэгтэй.

2. Нүүрэн дээрх нөсөө толбыг арилгана

Түүхий төмсний бас нэгэн ашигтай тал нь нүүрэн дээр үүссэн нөсөө толбыг үгүй хийж, таныг үзэсгэлэнтэй болгох юм.

Танд хэрэг болох зүйлс:

  • Төмс - 1 ширхэг (жижиг)
  • Өргөст хэмх - 1 ширхэг
  • Алимны цагаан цуу - 1 халбага

Хэрхэн хэрэглэх вэ?

Төмсөө сайтар үрж бэлтгэнэ.
Дараа нь өргөст хэмхээ ч мөн үрэх хэрэгтэй.
Эдгээр орцоо нэгтгэж, алимны цуугаа нэмж, хутгаарай.
Бэлтгэсэн маскаа нүүрэндээ тарааж түрхээд 15-20 минут байлгах хэрэгтэй.
Дараа нь нүүрээ бүлээн усаар угаана.

3. Үрчлээнээс сэргийлнэ

Бид бүгд л амьдралын эрхээр хөгширч, үрчлээтэнэ. Харин энэхүү төвөгтэй байдлаас төмсний тусламжтайгаар ангижирч болох юм.

Танд хэрэг болох зүйлс:

  • Төмс - 3 см зузаантай нэг зүсэм төмс

Хэрхэн хэрэглэх вэ?

Орой унтахынхаа өмнө нүүрээ сайтар угааж бэлтгэнэ.
Дараа нь зүсч бэлтгэсэн төмсөөрөө нүүрээ бүхэлд нь илж, массаж хийнэ.
Эцэст нь нүүрээ бүлээн усаар угааж, чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй.

4. Батга арилгах

Энэхүү хүнсний ногоо нь үрэвслийн эсрэг шилдэг үйлчилгээтэй тул хүмүүс эртнээс хэрэглэсээр иржээ.

Танд хэрэг болох зүйлс:

  • Төмс - 1 ширхэг

Хэрхэн хэрэглэх вэ?

Түүхий төмсөө нухаж бэлтгэнэ.
Үүнийгээ нүүрэндээ жигд тараан түрхэх ёстой.
Хэдэн минутын турш төмсөөр нүүрэндээ иллэг хийсний дараа 15-30 минут байлгана.
Эцэст нь бүлээн усаар угааж, цэвэрлэж болно.
Үүнээс гадна төмсийг нимгэн хальсалж нүүрэндээ тавьж, 20 минут байлгаснаар батганаас богино хугацаанд салах боломжтой юм.

5. Толигор, гэрэлтсэн арьстай болох

Эмэгтэй хүн бүрийн хүсэл бол толигор, гэрэлтсэн арьстай болох гэдэгтэй эргэлзэхгүй хүн байхгүй биз ээ. Харин тэдний хүслийг биелүүлэх зүйл бол түүхий төмс юм.

Танд хэрэг болох зүйлс:

  • Төмс - 1 ширхэг (жижиг)
  • Нимбэгний шүүс - 1 халбага

Хэрхэн хэрэглэх вэ?

Төмсөө үрж бэлтгэнэ.
Үрсэн төмсөн дээрээ нимбэгний шүүсээ хийж, сайтар хутгаарай.
Үүнийгээ орой унтахаасаа өмнө нүүрэндээ түрхэж, 15-20 минут байлгах хэрэгтэй.
Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
Толигор, гэрэлтсэн арьстай болох


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
3
sad
3
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.87
2024/03/20
1
0
Түүхий төмсөөр хөхөрсөн нүдэн дээр тавихад хэд хонож арилах вэ
Хариулах
Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 9 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 11 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 14 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 15 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 15 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 17 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 17 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 17 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 17 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 17 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31