ЕРӨНХИЙЛӨГЧ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт өнөөдөр Сүхбаатар аймагт үргэлжилж байна.Төрийн тэргүүнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат нарын албаны хүмүүс угтаж, Цэргийн хүрээ жагсан, Ерөнхийлөгч Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг, орон нутгийн асуудлаар санал солилцов.Сүхбаатар аймгийн эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, уул уурхай бөгөөд нутгийн шилмэл омгийн Баяндэлгэрийн улаан ямаа, Эрдэнэцагааны үзэмчин хонь, Түмэнцогтын махны чиглэлийн үхэр, хурдан удмын адуун сүрэг зэрэг байдаг бол цайр, зэс молибден, хүрэн нүүрс, хайлуур жонш зэрэг уул уурхайн орд газрууд аймгийн эдийн засгийн хөшүүрэг болдог.2017 оны эцсийн дүнгээр тус аймагт 18 мянган өрх, 61.3 мянган хүн суурин амьдарч, тэдний 10.1 мянган өрх, 55 аж ахуйн нэгж, байгууллага нийтдээ 3.5 сая толгой мал тоолуулжээ.Одоо Төрийн тэргүүн Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрт иргэдтэй уулзаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 9 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 11 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 14 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 15 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 15 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 17 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 17 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 17 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 17 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 17 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31