НИТХ-ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА


НИТХ-ын ээлжит XIII хурал 53,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хэлэлцэх асуудлын жагсаалтанд орсон НИТХ-ын хороодын бүтэц өөрчлөх тухай асуудлыг хурлаар хэлэлцэхээс өмнө НИТХ-ын хурлын дэгт өөрчлөлт оруулах горимын санал дэвшүүлж санал хураасан боловч олонхийн дэмжлэг авч чадсангүй. Үүний дараа МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орсон Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын явц, авч хэрэгжүүлэх арга замын тухай танилцуулгыг НИТХ-ын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэх санал оруулж, санал хураалт явагдсан ч мөн олонхийн санал авч дэмжигдсэнгүй.

Энэ асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгч С.Батсүмбэрэл, Э.Бат-Үүл нар санал хэллээ. НИТХ-ын төлөөлөгч С.Батсүмбэрэл: "Гэр хорооллыг орон сууцжуулах асуудал бол нийслэлийн өмнө тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудлуудын нэг учраас үүнийг хойшлуулахгүй өнөөдрийн хурлаар хэлэлцэх ёстой, харамсалтай нь энэ асуудалд манай зарим төлөөлөгчид улс төржүүлэх байдлаар хандаж байгаа нь буруу юм" гэсэн юм. Харин НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл: "Энэ асуудалд улс төржүүлж хандаж байгаа хүн байхгүй, С.Батсүмбэрэл төлөөлөгч л өөрөө улс төржүүлж байна. Гэр хорооллыг барилгажуулах ажлыг богино, дунд, урт хугацааны гэсэн төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой, миний хувьд өмнө нь хотын даргын оруулж ирсэн танилцуулгыг хараад харамсаж байсан. Цаашид энэ асуудалд илүү судалгаа тооцоотой, урт, богино, дунд хугацааны гэсэн төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой" гэлээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Бид Э.Бат-Үүл даргын шүүмжлэлийг хүлээн авч байна. Энэ асуудлыг илүү нарийн судалж, тооцож оруулж ирэх нь зүйтэй гэж төлөвлөж байгаа болохоос бид асуудлаас бултаж, зугатаж байгаа хэрэг биш гэдгийг энд зориуд хэлье" гэлээ.

Хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд НИТХ-ын ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямбын НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тайлан сонсголоор үргэлжилж байна гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 9 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 11 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 14 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 15 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 15 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 17 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 17 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 17 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 17 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 17 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31