ХБНГУ ТУРКИЙН ХУЯГТ ТАНКУУДЫГ САЙЖРУУЛАХ ШИЙДВЭРИЙГ ЦУЦАЛСАН БАЙНА


ХБНГУ- Туркийн хуягт танкуудыг хуяглах шийдвэрээ цуцаллаа. Учир нь тус улс эдгээр танкуудыг Сирийн хойд хэсэгт Курдийн зэвсэгт бүлгийн эсрэг ашиглаж байгаа учраас, Берлиний засгийн газар сэтгэл тайван бус байгаа гэж "Шпийгел" сонин цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Герман улс 1990-ээд оны үед "Леопард-2" загварын хуягт танкийг Турк улсад хүлээлгэн өгсөн юм. Харин Анкарагийн хүсэлтээр эдгээр танкуудыг шинэчлэн сайжруулах ажлыг түр хугацаанд зогсоохоор болоод байна. Эвслийн засгийн газар шинээр байгуулагдсаны дараа энэхүү асуудлыг дахин авч хэлэлцсэн нь дээр гэдэг дээр Холбооны улсын канцлер Ангела Меркел, гадаад хэргийн сайд Зигмар Габриел нар санал нэгдсэн байна. Мөргөлдөөнтэй байгаа болон мөргөлдөөн гарч болзошгүй эрсдлийн бүсэд зэвсэг нийлүүлэх ёсгүй учраас нийлүүлэлт хийхгүй гэж "Эс Пэ Дэ" намаас сонгогдсон сайд Габриел хэлсэн юм. Тэгвэл Турк улсын гадаад хэргийн сайд Давутоглу дээрх шийдвэртэй холбоотойгоор "Өөрийн холбоотон Герман улсаас үнэнч байдал болоод дэмжлэгийг хүсч байгаа" гэж мэдэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 10 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 12 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 15 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 16 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 16 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 18 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 18 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 18 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 18 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31