ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН ТЭМЭЭНҮҮДИЙГ ТЭМЦЭЭНЭЭС ХАССАН БАЙНА


Амьтан тамлах нэгэн шинэ арга амьтдын ертөнцийг цочирдуулаад байна. Саудын Араб улсад болсон тэмээний тэмцээний үеэр "эзэмшигчид нь тэмээнийхээ ам, хамар дээд болон доод уруулууд тэр ч бүү хэл эрүүнд нь ботокс тариулсан байсан" гэж тэмцээнд оролцогч Али Ал Мазрауей "The National" сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Хүмүүсийн хувьд үрчлээнээс салах зорилгоор хэрэглэдэг ботокс нь тархины хор гэгддэг байна. Түүгээр ч зогсохгүй гоо сайхны тэмцээнд оруулахын тулд тэмээгээ гоо сайхны хагалгаанд оруулсан тохиолдлууд ч илэрчээ. Ихэвчлэн тэмээний чихийг багасгасан байсан юм. Учир нь тэмээний хувьд зөөлөн чих нь гоо сайхны нэгэн шалгуурт тооцогддог байна. Мөн булчинг нь сайжруулахын тулд гормоны бэлдмэл хүртэл өгдөг нь илэрчээ. Тэмцээний дүрэмд "тэмээг уруулдаа тариулсан, үсийг нь засч, хуссан, эсвэл байгалийн төрөлх байдлаас нь ямар нэгэн байдлаар өөрчилсөн бол тэмцээнд оруулахгүй" гэж заасан байдаг ажээ. Энэ жилийн Абдулазиз хааны тэмээний тэмцээнд 30 гаруй мянган тэмээ бүртгүүлснээс ийм зөрчилтэй 12 тэмээг хассан байна. Саудын Араб улсын нийслэл Риад хотоос 120км зайд зохион байгуулагдаж байгаа тэмцээн сар гаруй хугацаанд үргэлжилдэг байна. Тэмцээний үеэр уралдаан, мөн эзнийхээ үгэнд хамгийн сайн ордог тэмээ, зураг дээр хамгийн сайхан гардаг тэмээ зэрэг олон төрлийн тэмцээн болдог байна. "Daily mail"-ийн мэдээлж байгаагаар тэмцээний ялагч нь 57сая долларын шагналтай байдаг байна. Уг тэмцээн нь тэмээг өөрийн улсын билэгдэл хэмээн үздэг Саудын Арабын хаант улсын уламжлалыг хадгалах зорилготой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 6 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 9 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 10 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31