УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ


Төрийн ордонд "Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол" улсын хоёрдугаар зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөний арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд амжилт хүсч, мэндчилгээ илгээснээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар багш, боловсролын салбарын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсохоор хүрэлцэн ирсэн байв.

БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлийнхээ үеэр танхимынхаа гишүүдийг танилцуулж, зөвлөгөөнд хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлдээ дурдсанаар 2018 оныг "Багшийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж буйгаа онцоллоо. Эмэгтэй гишүүдийн хувьд ч боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдэнд тулгамдсан асуудлыг хууль эрх зүйн түвшинд шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөнд ирж багш нарын санаа бодлыг сонссон байна. Ийнхүү УИХ-ын "Эмэгтэй гишүүдийн бүлэг"-ийн гишүүдийн тал хувь нь "Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол" улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон нь багш нарын тулгамдсан асуудал, боловсролын салбарт төрөөс анхаарч байна гэж зөвлөгөөнд оролцогчид онцолж байна.

Улсын хоёрдугаар зөвлөгөөн нь Улаанбаатар хотод 3 хэсэг, Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад бүсчилсэн хэлбэрээр 1 дүгээр сарын 18-аас 2-р сарын 3-ныг хүртэл нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн 2 хэсэгтэйгээр зохион байгуулагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 11 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 13 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 16 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 17 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 17 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 19 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 19 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 19 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 19 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 19 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31