ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ ОЛГОХ АЖИЛ ИРЭХ ГУРАВДУГААР САРД ЭХЭЛНЭ


-ИРГЭД ЭМ ХЭТ ЗАДГАЙ ХЭРЭГЛЭДЭГ УЧРААС ЖАГСААЛТЫГ НЬ ШИНЭЧИЛНЭ-

Иргэд сар бүр эрүүл мэндийн даатгалд хураамж төлдөг хэрнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй, улсын эмнэлэгт хэвтэх гэхээр дараалал нь дийлдэхгүй, эрүүл мэндийн даатгалыг ашиглаж өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломжгүй байдаг хэмээн бухимдах нь элбэг.

Даатгуулагч нь эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500 төгрөгөөс 65 мянгын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой аж.

Даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг журамтай. Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгож байгаа нэрэн дор иргэд байнга эм хэрэглэх, хэт их эм худалдан авах, түүндээ хордох, жоргүйгээр болон эрүүл үедээ эм авч нөөцлөх зэрэг олон асуудал тулгарч байгааг тогтоосон байна.

Хөнгөлөлттэй үнээр эм олгохдоо олон нарийн судалгаан дээр үндэслэн ажлын хэсгийн дүгнэлтээр эмийг хэрхэн олгох, ямар ямар эм олгох вэ, эмийн жагсаалтад ямар эм оруулж, хасах вэ зэргийг шийдсэн хойно олгож эхлэхгүй бол иргэд хэт их задгай эмийн хэрэглээтэй болох аюултай аж.

Салбар яамнаас жил бүр хөнгөлөлттэй үнээр эм олгоход төсөв болон эмийн нэр төрлийг нэмсээр байгаа ч иргэд эмийг хэт задгай хэрэглэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Албаныхан эм хэт ихээр болон хэт урт хугацаанд, хэт олон нэр төрлөөр нэг дор хэрэглэх зэрэг нь эргээд хүний биед хортой, амь насанд хүртэл аюултай гэдгийг сургалтаар дамжуулан иргэдэд таниулах ажил эхлүүлэх шаардлагатай тулгарч байгаа аж. Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг нэмэх эсэхийг ажлын хэсэг байгуулан ажиллаж, тодорхой судалгаанд үндэслэн шийдвэрлэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 11 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 13 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 16 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 17 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 17 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 19 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 19 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 19 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 19 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 19 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31