ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ЭМНЭЛГИЙН ТӨВИЙГ ӨӨРИЙН БАЙРТАЙ БОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар өнөөдөр /2018.01.24/ Шүд, эрүү нүүрний төвийн барилгыг худалдан авах, эрх олгох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд зургаан тэргүүлэгч оролцож, шинээр барилга худалдан авах асуудлыг дэмжлээ.

Хурлын эхэнд НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа Шүд, эрүү нүүрний төвийн хуучин барилгыг яагаад актлах болсныг Нийслэлийн өмч харилцааны газрын дарга Ч.Однасангаас тодруулав.

Үүний дагуу, Нийслэлийн өмч харилцааны газрын дарга Ч.Однасан "Шүд, эрүү нүүрний төв нь даатгалаар үйлчилдэг улсын хэмжээний ганц байгууллага юм. Хуучин барилгыг "Кодем" ХХК авсан. Тус төв нь 2012 оноос өнөөдрийг хүртэл таван жил түрээсийн гэрээгээр хувийн компанийн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй дөрвөн давхар барилгад жилд түрээсийн төлбөрт нийтдээ 272 сая төгрөг төлдөг. Үүнд түрээсийн төлбөрт 264 сая төгрөг, ашиглалтын зардал 8 сая төгрөг жилд төлдөг. Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд байрлалтай тус эмнэлгийн хуучин газрыг 2015 онд 4.2 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаанд оруулж зарсан байдаг.

Гэвч одоогоор газрын асуудал бүрэн шийдэгдээгүй тул зайлшгүй шаардлагын үүднээс барилга худалдан авъя гэдэг асуудал оруулж ирсэн. Төсөвт худалдан авах хөрөнгө тусгагдсан байгаа. 2014 оноос эхлэн барилга худалдан авах асуудал зогсонги байдалд орсон. Барилыг худалдаж авахдаа нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Ингэхдээ эмнэлгийн стандартад нийцсэн, шаардлагыг тавьж буй юм" гэж хариулав.

Хурлын явцад Шүд, эрүү нүүрний төвийн барилын асуудлыг гурав дах удаагаа хэлэлцэж байгаа гэдгийг онцолсон юм. Түүнчлэн НИТХ-ын чуулганд тус төвийн барилгын асуудлыг төсвийн тодотголоор дэмжигдсэн болохыг санууллаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Шүд, эрүү нүүрний эмнэлэгт өдөрт 300-350 иргэн үйлчлүүлдэг. Жилд 100 мянган хүн үйлчлүүлнэ. Тиймээс барилгын стандартыг чухалчилж авто машины зогсоол, иргэдийн тав тухыг хангасан эмнэлгийн стандартад нийцсэн барилга худалдаж авах ёстой.

Дөрвөн тэрбум 800 сая төгрөг гэдэг бол өнөөдрийн ханшаар мянган метр квадрат барилгыг худалдаж авахад хангалтай их төсөв юм. Хэрвээ авто машины зогсоолгүй, чанарын шаардлага хангахгүй, эмчлүүлэгч оршин суугчдад эмчилгээ үзүүлж чадахгүй асуудал гарвал хариуцлагыг Өмчийн харилцааны газар, сонгон шалгаруулалт явуулсан хүмүүс өөрсдөө хариуцна шүү. Тус эмнэлгийн асуудлыг оновчтой шийдвэрлэхээс өөр гарц байхгүй" гэв. Ингээд барилга худалдан авах тогтоолын төслийг танилцууллаа.

Уг тогтоолын төсөлд:

Барилга худалдан авах, эрх олгох тухай

Монгол улсын засаг дарга нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.1 төрийн болон орон нутгийн тухай хуулийн өмчийн 77-р зүйлийн 4,3-т заасны дагуу үндэслэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс тогтоох нь:

  1. Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн тогтмол ажлын байртай болгох зорилгоор холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулах нь шаардлага хангасан барилга худалдан авч гэрээ байгуулан төлбөрийг үе шаттайгаар төлж барагдуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод зөвшөөрсүгэй.
  2. Энэ тогтоолын нэгдүгээр зүйлд заасан барилгыг нийслэлийн өмчийн өмчид бүртгэн авч ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн харилцааны газрын дарга Ч.Однасанд даалгасугай.

Хуралдааны төгсгөлд дээрх тогтоолыг батлах тухай заалтыг тэргүүлэгчид дэмжсэнээр Шүд, эрүү нүүрний төвийн барилгыг худалдан авахтай асуудлын эрхийгНийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 11 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 13 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 16 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 16 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 17 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 19 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 19 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 19 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 19 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 19 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31