ДОЛООН НАСТАЙ ХҮҮГ ЗАХИАЛГААР ХӨНӨӨЛГӨСӨН БҮСГҮЙ ХЭРГЭЭ ХҮЛЭЭХГҮЙ БАЙСААР 20 ЖИЛИЙН ЯЛ СОНСЛОО


Өнгөрсөн 2016 оны есдүгээр сарын 06-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт долоон настай хүүг гэртээ ганцаараа байхад нь гар утасны цэнэглэгчийн залгуураар хоолойг нь боомилж амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарч, нийгмийг цочроож байсан билээ. Тухайн үед хүүг амиа алдсан байдалтай байхад нь ээж нь анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг бөгөөд хүүгээ амиа хорлосон, эсвэл тогонд цохиулсан гэж бодсон байдаг. Гэвч цагдаагийн байгууллагын үзлэгээр хүүг гадны нөлөөтэй хоолойг нь боомилж хөнөөсөн болох нь тогтоогдсон.

Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулсны үр дүнд хүүгийн аминд хүрсэн этгээдүүдийг олж илрүүлсэн юм. Тодруулбал өөрөөсөө 20-иод насаар ах талийгаач хүүгийн аавтай гэр бүлээс гадуур эр эмийн харилцаатай байсан С гэх 1992 онд төрсөн бүсгүй өөрийн нагац эгчийн хүүхэд болох 1998 онд төрсөн Б-д захиалга өгч хүүг алуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэдгийг тухайн үед албаныхан мэдээлж байв. С гэх бүсгүй өөрөө таван настай охинтой бөгөөд түүнээс гадна талийгаач хүүгийн аав Ц-ээс жирэмсэн болж зургаан сартай ураг тээж байсан аж. Харин харамсалтайгаар хүүхдээ алдсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ хүүхдийнх нь эцэг болох Ц болон түүний эхнэр М нар нийлж машинаар дайрч хүүхдийг нь зулбуулсан гэж мэдүүлсэн байдаг аж. Харин мөрдөн байцаалтын явцад С нь өөрийн хүүхдээ өөрөө зулбуулсан нь тогтоогдсон байна.

Эл аймшигт хэрэг хоёр жилийн хугацаанд шүүхийн шатанд үргэлжилсэн бөгөөд оны өмнөхөн Хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Захиалгаар хүүгийн аминд хүрсэн Б гэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүгдэгчийн зүгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байжээ. Харин шүүгдэгч С гурван шатны шүүх хурлын туршид огт хэргээ хүлээгээгүй байна. Тэрбээр ""...Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү хэрэгт холбогдож гүтгэгдсэндээ туйлын их гомдолтой байна. Б-г ийм хэрэг хийснийг нь мэдэхгүй. Надад хүний хүүхдийг алаад өг гэх сэтгэл байхгүй. Б-г ийм хэрэг хийсэн гэхэд одоо хүртэл итгэхгүй байна. Би Б-д хэлээгүй, хэлж байгаагүй. Б-н ээж Г эгч миний нагац эгч бөгөөд бид хоёр хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг байсан. Нагац эгч Г, талийгаач хүүгийн ээж М нар найзууд. Тэгэхээр М болон Г нарын явуулгаар Б намайг гүтгэж мэдүүлэг өгсөн гэж таамаглаж байна.

Хулгай хийхдээ асуугаагүй хүн, хүн алахдаа надаас асуухгүй." Хэмээн мэдүүлдэг байжээ. Ингээд 2017 оны 11-р сарын 24-ний өдөр Хяналтын шат буюу Дээд шүүхээр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С-д "Хүнийг алах", "Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах" гэмт хэрэгт буруутгаж нийт 20 жилийн хорих ял, шүүгдэгч Б-д "Хүнийг алах", "хулгайлах" гэмт хэрэгт буруутгаж 14 жилийн ял оноож хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 12 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 14 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 18 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 18 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 18 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 20 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 20 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 20 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 20 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 21 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31