МӨС ЦӨМӨРСНӨӨС ИРГЭД АМИА АЛДЖЭЭ


Мөс цөмөрч хүн нас барсан хэд хэдэн тохиолдол гарсан байна. Мөн малчид малаа дагаад шуурганд уруудчихаад байна. Холбогдох байгууллагаас сэрэмжлүүлэг анхааруулга явуулж байгаа ч иргэд хариуцлагагүй байна.

Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Голын усны урсацаас шалтгаалаад, зарим нэг газарт харзтай гол хүртэл хөлдөөгүй байна.Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа учир иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто тээврээр зорчихгүй байх хэрэгтэй гэдгийг онцгой байдлын газраас анхааарулж байна.

2018 он гарснаар Ховд, Хөвсгөл, Увс, Сэлэнгэ аймгуудад мөс цөмөрч, хүн нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсэн байна. Ховд аймгийн Мөст сум, Булган суманд хоёр удаагийн тохиолдлоор мөс цөмөрч гурван хүн амь насаа алдсан тохиолдол гарсан байна. Мөн нэгдүгээр сарын 21-нд Хөвсгөл нууранд 11 хүнтэй фургон машин осолдсон хэрэг гарлаа. Хэрэг гардаг өдөр цасан шуурга ихтэй байсан. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй болсон үед хөдөлгөөнд оролцож байгаад мөсөн хил үүссэн газар осолдсон байгаа юм. Золоор мөс цөмрөлгүй 11 хүн бүгд эсэн мэнд гарч чаджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 12 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 14 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 18 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 18 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 18 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 20 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 20 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 20 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 20 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 21 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31