ЗОХИОМОЛ ХОМСДОЛОО ЗОГСООГООД ТОХИРСОН ҮНЭЭР НЬ ШАТАХУУНАА ОЛГООЧ...


Шинэ оноос хойш хомсдол үүсгээд байгаа нефть импортлогчид энэ байдлаа үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн өдрүүдэд иргэд шатахуун хайж хэдэн цагаар нь хотыг тойрч байна. Тэгвэл импортлогчдын энэ байдал улам гаарч зарим шатахуун түгээх станцууд бензин өгөхгүй байгаа бол АИ-92 авто бензин нэг литр нь 2050 төгрөг болж нэмэгдээд байна.

Шатахуун импортолж байгаа компаниуд иргэдийг хэрэглээгээр нь боомилж байна. АИ-92 авто бензинийг Петровис, Магнай трейд, тэс петролимум зэрэг компаниуд олгохгүй байгаа бол Сод монголын колонкууд зөвхөн өөрсдийнх нь нэрийн карттай иргэдэд олгож байгаа бөгөөд шинээр захиалах гэсэн иргэдэд карт дууссан гэсэн хариултыг өгч хоосон буцааж байна. Харин М ойл болон Синчи ойлын шатахуун түгээх станцууд 20 мянгаас дээш төгрөгөнд бензин олгохгүй байгаа юм. Тэдний зохиомлоор хомсдол үүсгэж, иргэдийг ийнхүү боомилж байгаа нь олон иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Арга ч үгүй биз тэд монголын нефтийн зах зээлийг хэнээс ч хамааралгүй гартаа атгаж байгаа учраас ийнхүү хазааргүй морь шиг аашлах нь зөв.

Болдогсон бол гадны нефьтийн компаниудыг боломжийн нөхцөлөөр оруулаад ирээсэй гэсэн эдийн засагтаа баригдсан, дотоодын шатахуун импортлогчдоор дарамтлуулсан иргэд ярих нь энүүхэнд байна. Арга ч үгүй биз хэрээс хэтэрсэн тэдний зохиомол хомсдол, үнийн дарамт тэдэнд хүндээр тусч байна. Өнгөрсөн өдрүүдэд иргэд шатахуун хайж хэдэн цагаар нь хотыг тойрч байна. Шатахуун өгч байгаа станц байвал гадаа нь доод тал нь 30 минут цаашлаад 3 цаг хүртэл ч зогсож байна. Хомсдол үүсгэхээ болиод тохирсон үнээр нь шатахуунаа эсвэл олгооч...

З.ГАНТУЛГА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 13 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 15 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 18 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 19 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 19 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 21 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 21 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 21 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 21 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 21 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31