ГУРВАНТЭСИЙН ИРГЭД 20 САЯ ТӨГРӨГ ЦУГЛУУЛЖ Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН КОМПАНИЙН ЭСРЭГ ӨМГӨӨЛӨГЧ ХӨЛСӨЛЖЭЭ


Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон Бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлсэнтэй холбоотойгоор нутгийн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар тус сумын иргэд "Манай суманд 38 ширхэг уул уурхайн лиценз байна. Эдгээрийн 25 нь ашиглалтын лиценз бөгөөд үлдсэн 13 нь хайгуулынх. Өмнөговь аймгийн Гурван тэс сум уул уурхайгаас болоод бэлчээргүйдэж, малчдын амьдрал хүнд байна. Малчдын эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл алдагдаж байгаа учраас газар олгох эрхийг олгодог хүмүүст бодит байдал ямар байгаа вэ гэдгийг дуулгахаар ирсэн. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооныд дарга Б.Чойжилсүрэнгийн гэгдэх "Саудгобикоал транс" компани орон нутгийн удирдлагууд болон бидний эсэргүүцлийг үл тоож уурхайгаа байгуулах ажлаа хүч түрэн эхэлсэн. Энэ компанийн лиценз бүхий талбай болох Хуршуутын гол нь сумын байгалийн үзэсгэлэн бүрдсэн, баянбүрд олонтой нутаг. Энд булаг шанд, заг сухай, төрөл бүрийн эмийн ургамал нэн баялаг. Мөн сумын цорын ганц тариалангийн бүс нутаг энэ талбайд оршдог. Иймээс энэ ордод олборлолт явуулснаар Гурвантэс сумын нийт иргэдийн ундны усны эх үүсвэр, ан амьтан, ургамлыг тэжээх булаг шанд, баянбүрд сүйдээд зогсохгүй энэ нь говийн бүс нутгийн эко системд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байна.

Өнгөрсөн 2017 оны гуравдугаар сард уурхайгаа нээх гээд ирэхэд нь манай сумын удирдлагууд очиж үйл ажиллагааг нь зогсоогоод акт тавьсан. Дараа нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тусгай зөвшөөрөлтэй талбайг нь орон нутгийн тусгай хамгаалалтад авчихсан. Гэтэл "Саудгобикоал транс" компани өөрсдийнх нь тусгай зөвшөөрөлтэй газрыг орон нутаг тусгай хамгаалалтад авах ёсгүй гээд шүүхэд хандсан. Ингээд гурван шатны шүүх хурлаар манай сумын удирдлагуудын гаргасан шийдвэр буруу гээд "Саудгобикоал транс" ХХК-ийн талд шүүхийн шийдвэр гарчихсан.

Манай нутгийн иргэн н.Пүрэвхүү гэж хүн энэ компанид лиценз олгосон Ашигт малтмалын газрыг олгосон лицензээ цуцлуул гэсэн шаардлага тавьж шүүхэд гомдол гаргасан. Гэтэл мөн л анхан шатны шүүхээр ороод нутгийн иргэд уначихсан. Одоо давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байна. Бид энд тэндээс мөнгө төгрөг цуглуулаад 20 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлслөөд "Саудгобикоал транс" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар яваад л байгаа." хэмээн ярьж байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн эзэмшдэг гэх "Саудгобикоал транс" компани өнгөрсөн гуравдугаар сард Гурвантэс суманд уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээр завдсан ч сумын удирдлагууд болон иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад үйл ажиллагаа түр хугацаанд зогсоогоод байсан ч эцэстээ улайран дайрч буй нь энэ бололтой

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 1 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 4 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 5 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31