О.ЗАНДРАА: ГЕРМАНААС ТУРШЛАГА СУДАЛСАН НЬ “ШҮҮХИЙН КОЛЛЕЖ” БАЙГУУЛАХАД ТҮЛХЭЦ БОЛНО


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарын албаны хүмүүс ХБНГУ-ын Хэссэн мужийн хуульч бэлтгэх тогтолцоо, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн мэргэжлийн талаар судлаад ирсэн билээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, судалгааны багийн ахлагч О.Зандраагаас тодрууллаа.

-Монгод "Шүүхийн коллеж" байгуулахаар судалж байгаа. Үүнтэй холбоотойгоор таны ахалсан баг ХБНГУ-д ажиллаж шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч бэлтгэх тогтолцоотой танилцаад ирлээ. Тэнд шүүхийн захиргааны албан хаагчаа хэрхэн бэлтгэдэг талаар товч танилцуулаач?

-Шүүхийн хүний нөөцийг бэлтгэх, шүүгч, ажилтныг чадавхжуулах, хөгжүүлэх зорилгоор "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 оны 128 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл"-тэй хамтран ажиллаж байгаа. Судалгааны баг төслийн хүрээнд ХБНГУ-ынХэссэн мужийн хуульч бэлтгэх тогтолцоо болон шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн бие даасан мэргэжил бий болсон шүүхийн туршлагатай өнгөрсөн сард танилцаад ирлээ.

ХБНГУ-ын хувьд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх хоёртөрлийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, төрийн албан хаагчийн статустай ажиллах шүүхийн түшмэл (туслах шүүгч хүртэл дэвших боломжтой, дээд боловсролтой албан хаагч), дундаж түвшний төрийн албан хаагч-Justizfachwirt, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн хуягийг бэлтгэдэг тогтолцоо байна.

Хоёрдугаарт, тарифын гэрээгээр ажиллах шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч-justizfachangestellte бэлтгэдэг тогтолцоо юм.

-Манайд эдгээрээс аль тогтолцоог нь нутагшуулах боломжтой бол?

-Манай баг төрийн дундаж түвшний албан хаагч-Justizfachwirt, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч-Justizfachangestellte бэлтгэдэг тогтолцоо, тэдгээрийн онцлог, ялгаа, давуу болон сул талыг голчлон судалсан.Энэ судалгаа "Шүүхийн коллеж" байгуулах ажилд том түлхэц болно.

Justizfachwirtмэргэжлээр суралцагчид Шүүх дэх захиргааны мэргэшсэн албан хаагчийн мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу тухайн төрлийн сургалтыг дагнан эрхэлдэг сургуульд онолын хичээл үздэг болJustizfachangestellteмэргэжлээр суралцагчид суурь хичээлийг Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу Мэргэжлийн боловсролын төв дээр үздэг. Харин дадлагын хувьд аль аль нь мужийн Дээд шүүх дэх сургалтын хэлтсийн хяналт дор анхан шатны шүүхэд дадлагаждаг юм байна.

Анхан шатны шүүх шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах томоохон бааз болохын хувьд шүүхийн байрны нэг хэсэгт сургалтын заал, танхимыг бэлтгэж, суралцах орчныг маш сайн бүрдүүлжээ.

-Төрийн дундаж түвшний албан хаагч, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн ялгааг тодруулаач?

-Эрх зүйн хувьд Justizfachwirt нь Шүүх дэх мэргэшсэн захиргааны албан хаагчийн тухай хуулиар, Justizfachangestellte нь Мэргэжлийн боловсролын тухай хуулиар зохицуулагддаг. Эхнийх нь 2 жил, хоёр дахь нь 3 жилээр суралцана. Шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийг Мэргэжлийн боловсролын сургууль, сургалтын шүүхэд бэлтгэдэг. Ажиллах статусын хувьд Justizfachwirt төрийн албан хаагч бөгөөд заавал ХБНГУ-ын иргэн байх ёстой. Харин Justizfachangestellte нь тарифын гэрээгээр ажиллах бөгөөд иргэншил хамаардаггүй.

-Эдгээр албан хаагчид төгсөнгүүт шүүхэд ажиллаж, иргэдэд үйлчлэх үү?

-Бид үүнийг судлахаар Хэссэн мужийн Дармштат хотын анхан шатны шүүхэд ажиллаж"Юниор үйлчилгээний нэгж"-тэй танилцсан. "Юниор үйлчилгээний нэгж"-д шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч-Justizfachangestellteнар ажилладаг. Гол онцлог нь эдгээр суралцагчдыг ажлын талбарт нь илүү ойртуулах, дадлагажин ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс шүүх дэх үйлчилгээний нэгжийн жижиг хувилбар байдлаар "Юниор" үйлчилгээний нэгж байгуулсанд оршино.

Тухайлбал, найман долоо хоногийн суурь мэдлэг олгох хичээл үзсэний дараа "Юниор" үйлчилгээний нэгжид ажиллаж эхэлнэ. Суурь мэдлэг олгох найман долоо хоногт зохион байгуулалт, ажлын урсгал, хавтаст хэрэгтэй харилцах, шүүгчийн захирамжийн дагуу хавтаст хэрэгт ажиллагаа хийх, шуудан хуваарилах, програм дээр ажиллах зэрэг хичээлийг судалдаг. "Юниор" үйлчилгээний нэгжид суралцагч багшийн удирдлага дор жинхэнэ хавтаст хэрэгт ажиллагаанд хийж, хянуулаад, шүүхийн үйлчилгээний нэгжид шилжүүлдэг. Дадлагажаад ирмэгц гүйцэтгэж буй чиг үүргийг өөрчилж, хэргийн оролцогчийн хүсэлт, гомдол тэмдэглүүлэх зэрэг өөр ажил хуваарилан өгдөг. Суралцагчид энэ дадлагын зэрэгцээ Мэргэжлийн боловсролын төв дээрх сургалт болон шүүх дээрх танхимын сургалтад хамрагддаг юм билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 3 цагийн өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой 4 цагийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 7 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 7 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 8 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 8 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 9 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 9 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 9 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 10 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 10 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 19 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа Өчигдөр
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Өчигдөр
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн Өчигдөр
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр