Ч.Номин: Энэ жил 200 орчим тэрбум төгрөгийн зээл олголтын 50 орчим хувь нь амралтын газар, жуулчны бааз руу чиглэнэ

Б.Нямсүрэн
2025/05/21

Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлж байсан бол энэ тоо 2030 он хүртэл 2 сая болгон өсгөөд буй. “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлснээр энэ тоонд хүргэх аж. Өнгөрсөн онд манай улсад 800 мянган жуулчин ирж 1.5 тэрбум ам.долларын орлого оруулжээ. 2019 оноос хойш аялал жуулчлалын салбар 40 хувиар сэргэсэн бол цаашид дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Тиймээс энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшилд бага хүүтэй, урт хугацаааны зээлийг олгохоор болсныг салбарын сайд Ч.Номин мэдэгдлээ. Түүний хэлснээр тавдугаар сарын 29-нд аялал жуулчлалын хөгжлийн төв нээгдэх бөгөөд энэ үеэр зээлийн ерөнхий мэдээллийг танилцуулах ба зургаадугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.

 Соёлын сайд Ч.Номин "Энэ жил 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж  зээл олголтын 50 орчим хувь нь дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны бааз руу чиглэнэ. Хувийн хэвшилд ойролцоогоор 4 орчим их наяд төгрөгийн зээл олгох байдлаар цаашилбал 5 орчим жилийн хугацаанд үргэлжлүүлснээр аялал жуулчлалын салбарт нөлөө үзүүлэхүйц хөрөнгө оруулалт хийнэ. Хэрэв энэхүү зээлийг тогтвортой явуулж чадвал манай улсад ойролцоогоор 600 мянга орчим жуулчин нэмж ирэх боломж бүрдэх төдийгүй нэг орчим тэрбум ам.долларын эргэлтийг эдийн засагт эргэлдүүлнэ" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 3 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 19 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 21 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23