Uuree"s dance бүжгийн клубыг үүсгэн байгуулагч Ж.Үүрийнтуяа Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 50 гаруй мод тарьжээ. Тэрээр хог хаядаг байсан газрыг цэвэрлэж ногоон байгууламж байгуулахаар зорьсон нь энэ. Ингээд өөрийн цахим хаягаараа хандивийн аян явуулж 3 сая гаруй төгрөг цугларчээ. Ногоон байгууламжаа 4 сая гаруй төгрөгөөр босгосон байна. Үүрийнтуяагийн гэр бүл, шавь нар болон бусад хүмүүс тусалсан гэдгийг онцолсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна