“Сайт_дээр_таны_зураг_байна” гэх утга бүхий хортой холбоос агуулсан мессиж танд ирвэл битгий дараарай. Халдлага үйлдэгч этгээд таны телеграм платформд хандах эрхийг авч, телеграмд байгаа холбоо барих хаягын жагсаалт руу ижил утгатай мессежийг явуулж таныг болон таны ойр дотны хүмүүсийг аюулд учруулж байна. Хэрвээ та хортой холбоос дээр дарсан бол доорх алхмуудыг хэрэгжүүлж өөрийгөө болон бусдыг цахим_залилангаас хамгаалаарай.
Хэрвээ та кибер халдлагад өртсөн бол манай #113 тусгай дугаарт холбогдон зөвөлгөө авна уу!
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна