Эмийн үйлдвэрийн газар 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлж 9.3 тэрбум төгрөгөөр зарагджээ

Б.Нямсүрэн
2025/05/21

Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр дэх “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах эмийн үйлдвэрийн 3150 ам метр газрыг өнөөдөр /2025.05.21/ дуудлага худалдаагаар зарлаа.  30 минутын дотор  9.3 тэрбум төгрөгт хүрч тухайн оролцогч ялагч болжээ. 

Дуудлага худалдааг Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулсан бөгөөд 27 иргэн, ААН дуудлага худалдаанд оролцжээ. Өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглах эрхийн зөвшөөрөл бүхий уг газрын дуудлага худалдааны анхны үнэ 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлсэн байна.

Тус талбайд 12-оос дээш өндөртэй, үйлчилгээний газар, орон сууц, оффисын зориулалтын барилга барих боломжтой бөгөөд ус, дулаан хангамж, ариутгах татуурга зэрэг техникийн нөхцөлүүд нь шийдэгдсэн хэмээн хотын дарга Х.Нямбаатар танилцуулж байв. Дуудлага худалдаанд барилгын салбарт бизнес эрхлэгч иргэн, ААН-үүд оролцжээ.



Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.  Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилгыг нийслэл өмчлөлдөө буцаан авч, объектыг буулган, газрыг дуудлага худалдаагаар зарахаар болсон байдаг. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон бөгөөд барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан. 


1
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 3 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 19 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 21 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23