Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

Б.Нямсүрэн
2025/05/21

Тавдугаар сарын 20-28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 

Тавдугаар сарын 20-22-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

Хур тунадас: Энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21, 22, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 20-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна. 21, 22-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 19-20-нд шилжих шөнө бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 20, 21-нд шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, 22-ноос дулаарч шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +19…+24 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 4 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 19 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 21 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23