Ж.Амарсанаа: Манай бэр, хүү, ач нарын зургийг хүртэл гаргаад яриа өрнүүлээд байгаад би үнэхээр харамсаж байна

Ц.Цэрэнбадам
19 цагийн өмнө

Тайландад болсон эмгэнэлт явдалтай холбоотойгоор элчин сайд А.Төмөрийн аав Ж.Амарсанаа "Өдрийн сонин"-д тайлбар мэдээлэл өглөө. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

  Тэрбээр, “Та бүхний амгаланг айлтгая. Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж байгаад талархаж байна. Би нэг зүйлийг онцгойлон хэлье гэж бодож байна. Манай бэр миний охиноос ялгаагүй хүүхэд миний хүүгийн эхнэр, миний ачийн ээж өөд болж тэнгэрт халилаа. Золгүй явдал тохиолдсон гэж би хэлмээр байна. Одоо Тайланд Улсын хууль шүүхийн байгууллагад энэ хэргийг шалгаж байгаа гэж ойлгосон. Асуудал дуусаагүй байна. Цаашид хуулийн хүрээнд албан ёсны шийдвэрүүд гарах байх гэж бодож байна. Одоо 49 хоног нь болоогүй байхад бид янз бүрийн мэдэгдэл хийж хүмүүсийн толгой тархийг эргүүлэх хэрэггүй гэж бодож байгаа. Гэхдээ зайлшгүй хэлэх шаардлагатай зүйл байна. Учир нь сүүлийн үед Фэйсбүүк болон хэвлэлээр буруутгасан янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ мэдээллүүд нь дуу дуугаа авалцаад шэйрлээд дамжуулаад өгөөрэй гэх. Эдгээр мэдээлэлд хүлээцтэй, тайван ойлгож байгаач ээ гэж хэлэх гэсэн юм. Албан ёсны шийдвэр гараагүй байхад нийгмийг бужигнуулах шаардлагагүй гэж бодож байна. Манай бэр, хүү, ач нарын зургийг хүртэл гаргаад яриа өрнүүлээд байгаад би үнэхээр харамсаж байна. Тэр хүүхдүүд буруугүй шүү дээ. Жоохон хүүхдүүд. Миний зургийг хүртэл явуулж байгаа. Тэр яах вэ тэгээд байж л байх юм байгаа биз. Та бүхнийг хүлээцтэй, хүн чанартай, анхааралтай байж байгаач ээ л гэж хүсэх гэсэн юм” гэжээ.


107
angry
4
care
10
haha
45
liked
17
love
40
sad
18
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18