​ Ёс зүйтэй шийдвэр гаргалт эсээ бичлэгийн уралдаан дүн гарлаа


Олон нийтийн ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ёс суртахуунтай, хариуцлагатай шийдвэр гаргахын ач холбогдол болон үнэ цэнийг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий эсээ бичлэгийн уралдааныг СЭЗИС хоёр дахь жилдээ Хас банкны дэмжлэгээр хамтран зохион байгууллаа.
Дэлхийн ёс зүйн өдрийн хүрээнд энэ жилийн зарласан "Ёс зүйтэй шийдвэр гаргалт" сэдвээр эсээ бичлэгийн уралдааныг их, дээд сургуулийн оюутнууд болон салбарын мэргэжилтнүүд гэсэн хоёр ангиллаар зохион байгуулсан. 

Тус эсээ бичлэгийн уралдаанд СЭЗИС, МУИС, МУБИС, ИЗОУИС, ЭТҮГЭН, СУИС, ДХИС, ШУТИС, МАНДАХ зэрэг 9 их, дээд сургуулийн 103 оюутан, салбарын мэргэжилтэн ангилалд 10 гаруй мэргэжилтэн нийт 120 гаруй оролцогч оролцож байгаа нь өмнөх жилээс 20 орчим хувиар нэмэгдэж, хүрээ өргөжиж байгаа зохион байгуулагчид онцлон дурдаж байлаа.

Эсээ бичлэгийн уралдааны ангилал тус бүрд шилдгээр шалгарсан дараах оролцогчдыг шагнал гардууллаа.

            Их, дээд сургуулийн оюутнуудын ангилал:

·      1-р байр: СЭЗИС-ийн Эрх зүйн хамтарсан хөтөлбөрийн 2-р курсийн оюутан Б.Энхжин.

·      2-р байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2-р курсийн оюутан Н.Идэрболд.

·      3-р байр: ШУТИС-ийн Архитектурын мэргэжлийн 4 -р курсийн оюутан Ш.Амгаланбаяр

Салбарын мэргэжилтнүүдийн ангилал:

·      1-р байр: “Ти Эм Рэбэрү” ХХК-ийн Мэдээллийн технологийн хөгжлийн менежер Б.Баярхүү.

·      2-р байр: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Р.Хатансайхан.

·      3-р байр: Монгол Контент ХХК-ийн редактор Б.Эрдэнэчимэг.

Дэлхийн ёс зүйн өдрийг СЭЗИС-ийн санаачилгаар Монголбанк, Хас банк, Сайн скор ХХК болон Монголын ипотекийн корпорацийн дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

Ёс суртахуунаараа манлайлъя.

#GlobalEthicsDay

#UFE_GlobalEthicsDay


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 36 минутын өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 1 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 3 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 3 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 4 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 5 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 23 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 23 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25