Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг хүлээн авлаа


Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай нийт 5 төрлийн 33 машин, техникийг өнөөдөр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар болон холбогдох албаныхан хүлээн авлаа. Тодруулбал, авто зам дээрх цас, мөсийг арилгаж, давс бодисыг цацах давхар үйлдэлтэй машин 10, авто замын цэвэрлэгээний шүүрт машин 8, авто замын цэвэрлэгээний вакум соруулагч машин 2, даралтат усаар зам угаагч машин 3, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг тус бүр хүлээн авч, Хот тохижилтын газар болон дүүргүүдэд хүлээлгэн өгнө.

Энэ үеэр УБЗАА-ын Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах зориулалттай 10 машин, 8 шүүрт машин, бага оврын цас цэвэрлэх, шидэх зориулалттай 10 машин гээд хот цэвэрлэгээний 33 машиныг хүлээн авлаа. Энэ онд нийт 80 гаруй машин, техникийн шинэчлэлт хийж байгаа. Хамгийн сүүлд гэхэд модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг нийлүүлсэн” гэдгийг онцоллоо.

Дээрх зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай 33 машин, техникийг Хятад улсын “Ченли” групп оруулж ирсэн бөгөөд тус группийн монгол дахь төлөөлөгч У.Отгонжаргал машин, техникүүдийн хүчин чадлын талаар албаны хүмүүст тайлбарласан юм. Тэрбээр “Бидний оруулж ирдэг зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний машин, техникүүд хэрэглэхэд авсаархан хэдий ч хүчин чадал сайтай. Нэг техникээр хүний хийж болох хэд хэдэн үйлдлийг хурдан шуурхай, чанартайгаар хийх боломжтой. Тухайлбал, цас соруулдаг машин цас соруулахаас гадна дотроо 7-10 тонны давс бодисын нөөцийн савтай. Давсыг автоматаар буталж цацдаг. Мөн гаргуурын төхөөрөмжөөрөө 12 метр хүртэл газарт давсыг цацдаг. Зам угаагч машин 10 тонны усны нөөцийн савтай, шороо босгохгүйгээр бага усаар өндөр даралтаар их талбайг цэвэрлэдэг” гэв.  Эдгээр машин, техникийг Монгол орны эрс тэс уур амьсгалд 4 улирлын турш ашиглах боломжтой.


0
angry
0
care
2
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 7 минутын өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 1 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 20 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 20 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25