Зураач П.Содгэрэлийн бие даасан томоохон үзэсгэлэн Бээжин хотноо дэлгэгдлээ


 Чинхуа их сургуулийн дүрслэх урлаг, дизайны академийн докторант, зураач П.Содгэрэл есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ны хооронд Бээжин хот дахь Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн хүрээлэнгийн Уран зургийн салбарын үзэсгэлэнгийн танхимд  50 гаруй бүтээл бүхий “Орчихуй” үзэсгэлэнгээ толилууллаа.

 Евразийн цээжнээ бэлчээрийн мал аж ахуй эрхлэн аж төрж асан эртний нүүдэлчдийн сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзлийн охь, өнөөгийн монголчуудын 3500 орчим жилийн тэртээх түүхийн улбаа болсон буган чулуунд уялдуулан энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээ урлажээ. 

 Удирдагч багш Чинхуа их сургуулийн ахлах профессор, Хятадын алдарт зураач Ү Гуан Жуны судалгааны төвийн тэргүүлэгч, Хятадын Урлагийн зөвлөлийн хэрэг эрхлэгч Лю Жюдө, Чинхуа их сургуулийн намын салбарын нарийн бичгийн дарга Жоу Аймин нарын хамт

 П.Содгэрэл нь Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн хүрээлэнгийн Уран зургийн салбарт 2020 оноос урлаг, уламжлалт хээ угалз судлал, тэр дундаа хээ угалз, урлагийн өнцгөөс буган чулууг хөөн судалж байгаа, удахгүй докторын зэргээ хамгаалахаар бэлдэж буй залуу судлаач, уран бүтээлч юм. Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн хүрээлэн нь онол, практик хослуулан урлаг судлаач мэргэжилтэн бэлдэн сургадаг бөгөөд эл уламжлалын дагуу П.Содгэрэл судалгааны ажлаа хийхийн сацуу эрдмийн ажлаа толилуулж буй нь энэ.


  “Орчихуй” үзэсгэлэнгийн куратораар Чинхуа их сургуулийн намын салбарын нарийн бичгийн дарга Жоу Аймин, эрдэм шинжилгээний хөтлөгчөөр Чинхуа их сургуулийн ахлах профессор, Хятадын алдарт зураач Ү Гуан Жуны судалгааны төвийн тэргүүлэгч, Хятадын Урлагийн зөвлөлийн хэрэг эрхлэгч Лю Жюдө ажиллажээ.


  Лю Жюдө уг үзэсгэлэнгийн талаар “Содгэрэлийн бүтээлүүд шим ертөнц, бурхдыг шүтэхүйн тухай бөгөөд 3500 гаруй жилийн тэртээх өвөг дээдсийн амьдралд үнэ цэнтэй байсан шүтлэгийн ертөнцийг бишрэн буулгасан нь эдгээр бүтээлд биеллээ олсон. Түүний судалгааны сэдэв уран бүтээлтэйгээ гүн уялдаатай. Оюун санаа, бүтээлч сэтгэлгээний хандлага нь хамгаалах судалгааны ажилтай нь сүлэлдэж, илүү сүнслэг болсон” хэмээн ярилаа.

  Уг үзэсгэлэн нь П.Содгэрэлийн Бээжин хотноо гаргаж буй хоёр дахь бие даасан үзэсгэлэн аж. Тэрээр ирэх жил Монголдоо үзэсгэлэнгээ толилуулахаар төлөвлөж байна. 





0
angry
1
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 3 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 3 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 4 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 21 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 2026/08/04
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 2026/08/04
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 2026/08/04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03