ХЗДХЯ, Улсын Дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо

Admin
16 цагийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүх хамтран “Хууль хэрэглээний нэгдмэл байдал, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг  (2024.10.04) зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Болормаа, Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү болон тус газрын мэргэжилтнүүд хийгээд ХЗДХЯ-ны харьяа Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Сүхболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Нандинболор, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат нарын төлөөллөө байлцуулсан бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нарын өргөн бүрэлдэхүүнтэйгээр салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгийн онцлог нь Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох ХЗДХЯ, шүүх эрх мэдлийн дээд байгууллага болох Улсын дээд шүүх нүүр тулан уулзаж нийтлэг тулгамдсан асуудлаа ажил хэрэгчээр хэлэлцэн ярилцаж буй анхны тохиолдол юм. Иргэдийн шүүх засаглалд итгэх итгэл жилээс жилд буурч буйн учир шалтгааныг шүүгчдийн ёс зүй, хараат бус байдалтай холбон тайлбарлах болсон ч боловсруулагдан батлагдаж буй хуулиудын чадамж нь хэрэглээ болоод шийдвэр гүйцэтгэлийн явцад олон арван бэрхшээл дагуулж байгаа нь асуудлын цөм болоод буйг талууд хэлж байлаа. Эцсийн үр дагаварт иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигддөг тул шүүх болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага цаашид ч хамтран ажиллаж, процессын хуулиудын алдаатай байдлыг залруулах шаардлага үүсээд байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хэдийгээр би улс төрийн албан тушаал хашиж байгаа ч тус салбарт 20 гаруй жил алдаа оноо, дутагдлын дундуур явсан мэргэжилтний хувиар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах хугацаандаа тулгамдаж буй асуудлуудыг бодлогын түвшинд боломжийн хэрээр цэгцэлнэ” гэж хэлсэн бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн зүгээс тулгамдаж буй асуудалд алсын хараатай, ажил хэрэгч хандаж буйд нь салбарын сайдад талархал илэрхийлээд Засгийн газрын шийдвэр шүүхийн практикт үндэслэж, үйл ажиллагаа нь Улсын дээд шүүхийн тайлбарт нийцэх, санаачилсан хуулийн төсөлд санал авах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах чиглэлд анхаарахыг хүслээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 3 минутын өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 4 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 4 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 4 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 2026/08/04
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 2026/08/04
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 2026/08/04