Хонконгоор аялангаа 2NE1 хамтлагийн тоглолт үзмээр байна уу?

Admin
Өчигдөр

ХААН Банк харилцагчдадаа зориулан ээлжит гайхалтай урамшуулалт аян зарлалаа. Нэгэн үеийн хүүхэд залуусыг байлдан дагуулж, к-поп хөгжимд дурлуулах шалтгаан болсон алдарт 2NE1 хамтлаг 10 жилийн дараа эргэн тайзнаа гарч, "Welcome Back" тоглолтоо БНХАУ-ын Хонконг хотод зохион байгуулах гэж байна. Харилцагч та ХААН Банкны урамшуулалд хамрагдаж, Хонконгийн үзэсгэлэнт газруудаар аялангаа 2NE1 хамтлагийн гайхалтай тоглолтыг үзэж, дурсамж бүтээх онцгой боломжийг бүү алдаарай.

Аянд хэрхэн оролцох вэ?

Та урамшуулалт аянд хамрагдахыг хүсвэл Digi Pay аппликэйшний QR код уншуулан гүйлгээ хийхэд л хангалттай. Ингэхдээ 5 удаагийн гүйлгээ тутамд нэг тохирлын эрх авах бөгөөд аяны хугацаанд нийт хэдэн ч тохирлын эрх цуглуулах боломжтой.

Хоёр харилцагч Хонконг хотод 12-р сард болох 2NE1 хамтлагийн “Welcome Back” тоглолтын тасалбар авахаас гадна нислэг, зочид буудлын зардал, тус улсаар аялах эрхийн эзэн болно. Мөн дэлхийд алдартай Виктория арал руу усан онгоцоор аялж, Хонконгийн Диснейлэнд, Тэнгэрийн терраст зочлох гайхамшигтай боломжийг эдлэх болно.

Хугацаа:

Энэхүү аян 2024 оны 10-р сарын 1-31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд урамшууллын эзнийг 2024 оны 11-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулж тодруулна.

QR-г ашиглан гүйлгээ хийх заавар:

Digi Pay-ийн QR кодыг ашиглан та дараах гурван аргаар гүйлгээ хийх боломжтой.

  1. ХААН Банкны ПОС төхөөрөмж дээрх QR кодыг уншуулах,
  2. Digi Pay-ийн хэвлэмэл QR кодыг уншуулах,
  3. Томоохон сүлжээ дэлгүүрүүдийн кассын дэлгэцнээс Digi Pay-ийг сонгон төлбөр төлөх.

Та Digi Pay аппликэйшний Loyalty цэсээс тохирлын эрхээ хялбархан шалгах боломжтой.

Digi Pay-ийн аянд оролцож, дэлхийн алдарт одын тоглолт үзэн гайхамшигтай аяллын эзэн болоорой! Enjoy Everything!

Дараах QR кодыг уншуулж Digi Pay аппликэйшнээ татаж аваарай!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 3 минутын өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 4 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 4 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 4 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 2026/08/04
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 2026/08/04
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 2026/08/04