Өвөрхангай аймаг АНУ-тай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байна


АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Жон Дваэр өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна.

АНУ-ын ЭСЯ-наас Өвөрхангай аймгийн боловсролын салбартай хамтран ажилладаг бөгөөд англи хэлний багш нарыг мэргэжил, ур чадвар, багшлах аргазүйгээр хангах, сурах хүсэл эрмэлзлэлтэй ч төлбөрийн чадамж тааруу айл өрхийн хүүхдүүдэд англи хэлний мэдлэг олгох чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.

Тухайлбал, амжиргааны түвшин доогуур өрхийн охидыг чадавхжуулах 9 сая төгрөгийн санхүүжилттэй “Охидын зуслан” төслийг 2018 онд хэрэгжүүлсэн бол суралцах хүсэл эрмэлзлэлтэй ч төлбөрийн чадамж муу хүүхдүүдэд зориулсан  “Access” хөтөлбөрийг 2020-2022 онд хэрэгжүүлж, 17 сурагчийг хамруулан англи хэлний өндөр мэдлэгийг олгоод байна.

Мөн энэ оны 1 дүгээр сараас эхлэн аймгийн Политехникийн коллежид “Фулбрайтын англи хэлний туслах багш” хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.

Жон Дваэр Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга А.Ишдоржтой уулзаж, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Аймгийн Засаг даргын зүгээс Өвөрхангай аймгийн багш, сурагчдыг  АНУ-д богино хугацааны сургалтад хамруулах, тус улсын дунд сургуулийн багш, сурагчидтай харилцаа тогтоон ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийлжээ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 31 сургуульд англи хэлний 98 багш ажиллаж, 24 мянган сурагчдад зохих мэдлэгийг олгож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 22 минутын өмнө
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 1 цагийн өмнө
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 20 цагийн өмнө
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 23 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон Өчигдөр
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай Өчигдөр
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов Өчигдөр
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ Өчигдөр
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо Өчигдөр
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 2026/10/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07