Төрийн банк Bidend.mn платформтой хамтран ажиллана


Bidend.mn нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг үнэ хаялцуулах зарчмаар дуудлага худалдаагаар худалдах, худалдан авах ажиллагааг онлайн хэлбэрээр зохион байгуулах технологийн шийдэл бүхий платформ юм. Уг платформ нь Монголын санхүүгийн зах зээлд шинээр нийлүүлэгдэж байгаа санхүү, хөрөнгийн удирдлагын шинэ төрлийн онлайн үйлчилгээ болж байна.

 Банкууд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар зээл, хүүгийн эргэн төлөлтийг төлүүлэхэд ихээхэн цаг, зардал шаардагддаг. Энэ хугацаанд хөрөнгийн эдийн засгийн бодит үнэ цэнэ буурах, уламжлалт буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дуудлага худалдааны явцад хөрөнгийн үнэ буурах тохиолдлууд бий. Банк болон харилцагч нарын эрх зүйн орчинд хөрөнгийн худалдааны онлайн дуудлага худалдаа чухал ач холбогдолтой юм.

 Төрийн банк нь Bidend.mn платформтой Хамтран ажиллах гэрээ байгуулсанаар хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлтэй харилцагчидтайгаа харилцан зөвшөлцвөл барьцаа хөрөнгийг уг платформд байршуулан нээлттэй, ил тод, онлайн дуудлага худалдааг зохион байгуулах боломжтой болж буй. Ингэснээр нэг талаас зээлдэгч цаг хугацаа алдаж, зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх давуу талтай. Харин банк чанаргүй зээлийн багцаа бууруулах, барьцаа хөрөнгийн одоогийн үнэ цэнийг хамгаалан хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг богино хугацаанд худалдан борлуулах боломж бүрдэх юм байна. 

  Төрийн банкны хөрөнгүүдийг www.bidend.mn-ээс сонирхоорой.

 

 


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2 цагийн өмнө
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2 цагийн өмнө
“Нийгмийн дайсан” МУСК Казахстанчуудыг шуугиулж байна 3 цагийн өмнө
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 3 цагийн өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 4 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 4 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 5 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 6 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг Өчигдөр
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ Өчигдөр
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа Өчигдөр
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/03
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 2026/10/03
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02