“Эрдэнэс Тавантолгой” ХК нийцлийн менежмент, авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна


“Эрдэнэс Тавантолгой” ХК  Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Үүний дагуу “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын шаардлагын дагуу 1 дүгээр шатны аудитыг амжилттай хийж дууслаа. Тус аудитын үнэлгээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа сайжруулалтыг хийснээр 2 дугаар шатны аудит явагдаж баталгаажуулах боломж бүрдэх юм.

ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК анхлан нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг жишгийн дагуу төрийн болон төрийн өмчит компаниуд уг стандартуудыг нэвтрүүлэх боломжтой. Тус стандартууд нь тогтвортой хөгжлийн бодлогын SDG 8, 11, 16 дугаар зорилтын хэрэгжилтийг дэмждэг бөгөөд төрийн, төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрэгжүүлснээр Монгол Улсын Авлигын индекс буурах ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 12 минутын өмнө
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 3 цагийн өмнө
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 6 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 21 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 21 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 23 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 23 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2026/10/07
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2026/10/07
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 2026/10/07