Танд байвал зохих хадгаламжийн төрлүүд


Санхүүгээ зөв зохицуулах нь бидний амьдралыг илүү хялбар болгодог. Санхүүгийн гэнэтийн асуудлыг ажралгүй даван туулахын тулд эртнээс өөрийн төсвийг зөв зарцуулж, хэмнэж, хуримтлуулж байх нь таныг мөнгөтэй холбоотой эрсдэлээс хамгаална. Санхүүгээ удирдах шилдэг аргуудын нэг бол хуримтлал гэдгийг мэргэжилтнүүд эртнээс зөвлөсөөр ирсэн. Тиймээс хуримтлалыг зуршил болгож чадсан хүмүүсийн дүгнэлтэд үндэслэн танд байвал зохих хадгаламжийн төрлүүдийг танилцуулж байна.

Яаралтай нөхцөлд хэрэглэх хадгаламж

Бидний амьдралд эрүүл мэнд, байгалийн гамшиг, мөнгө санхүүтэй холбоотой урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн асуудлууд ихээр гардаг. Тэдгээр асуудлыг шийдвэрлэхэд өр, зээл тавилгүй,

хадгаламжаа ашиглан санхүүгийн хувьд эрсдэлгүй даван туулах боломжтой. Та яаралтай нөхцөлд хэрэглэх мөнгөө хадгаламжид хийж, тусад нь хадгалаарай. Энэ тохиолдолд гэнэтийн нөхцөлд
орлого, зарлага чөлөөтэй хийж болох хугацаагүй хадгаламж нээлгэхийг бид санал болгож байна.

Зорилгодоо зориулсан хадгаламж

Орон сууц, автомашин худалдан авах, сургуульд суралцах гэх мэт хийхийг төлөвлөсөн зүйл их ч тэдгээрийг биелүүлэхэд санхүүгийн асуудал хамгийн их нөлөөлдөг. Харин урт болон богино хугацааны
зорилгыг биелүүлэхэд хадгаламж танд тусална. Ирээдүйн төлөвлөгөөндөө зориулан зарлага хийгдэхгүй, зөвхөн орлого авах нөхцөлтэй, хугацаатай хадгаламж нээлгэхийг танд зөвлөж байна.

Тогтмол орлогогүй үед ашиглах хадгаламж

Ажлын байртай, сар бүр авах цалинтай үед санхүүгээ удирдаж, зохицуулалт хийх бүрэн боломжтой байдаг. Харин ажлаас гарах, тэтгэвэрт гарах гэх мэт тогтмол орлогогүй болсон үед санхүүгийн
хямралд орох магадлалтай юм. Тиймээс энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол орлого тасарсан үед ашиглах хадгаламжийг эртнээс нээлгэж, хуримтлал үүсгээрэй. Харин энэ тохиолдолд урт хугацаатай хадгаламж хамгийн тохиромжтой юм.

Хуримтлал үүсгэх нь санхүүгийн дархлааг бий болгож, аливаа эрсдэлээс хамгаалдаг. Тиймээс та ч бас хадгаламж нээлгэн хуримтлалыг зуршил болгоорой. Мөн Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн хадгаламжийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 1 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 1 цагийн өмнө
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 18 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 19 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 19 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 20 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 21 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо 23 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 2026/10/10
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна 2026/10/09