Баянзүрх дүүргийн Засаг дарга АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ


Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн худалдааны хэлтсийн дарга Жон Чен, Улс төрийн хэлтсийн дарга Кейли Басби нартай цахимаар уулзлаа. Уулзалтын үеэр Засаг даргын зүгээс дүүрэгт тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг байгуулахаар ажиллаж байгаагаа онцлоод дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар танилцуулсан юм.

Талууд төрийн үйлчилгээг цахимжуулах шинэ технологийг нэвтрүүлэх асуудлаар харилцан санал солилцов. Түүнчлэн дүүргийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Олон үндэсний хэв шинжийг агуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл дээр ЭСЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгааг уламжлав. АНУ-ын ЭСЯ-аас Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр ундны усны эх үүсвэрийг хамгаалах 350 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж байгаа талаар дурдаад Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Мөн Баянзүрх дүүрэгт төрийн үйлчилгээг иргэдэд нэг цонхоор чирэгдэлгүй, түргэн шуурхай цахимаар хүргэх нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөлд хамтран ажиллах боломжтой гэдгээ онцолсон юм. Цаашид хоёр тал нийгэм, эдийн засаг, соёлын харилцаа, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрт идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 1 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 1 цагийн өмнө
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 18 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 19 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 19 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 20 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 21 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо 23 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 2026/10/10
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна 2026/10/09