“СИТИ” Их сургууль 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглана


“СИТИ” Их сургууль нь инновацад суурилсан өндөр технологи, электроникийн үйлдвэрлэлийг дэмжих, эко сургууль болох зорилтынхоо хүрээнд “OdEl brand”-ийг эзэмшигч “Дүйнхэр тэргүүн” ХХК-тай мэдээлэл, харилцаа холбоо, сэргээгдэх эрчим хүч, инновац, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтран ажиллах Санамж бичгийг байгуулснаар “СИТИ” Их сургууль нь нэг талаас цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанд боловсролын байгууллагынхаа хувьд манлайлан оролцож бодит хувь нэмэр оруулах, нөгөө талаас Монгол Улсын ирээдүй болсон оюутан залуусын амьдралын хэмнэлд “Ногоон дадал”-ыг хэвшүүлэхэд дөхөм болж байгаагаараа онцлог юм.

Өнөөдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд Талууд: 

  • Инновацад суурилсан өндөр технологи, электроникийн үйлдвэрлэл, судалгааны лаборатори хамтран байгуулах; 
  • Их сургуулийн хичээлийн байруудыг 2022 онд багтаан 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг судалж, хэрэгжүүлэх; 
  • Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах нарны мод /solar tree/-ны загвар, дизайн, шийдлийг хамтран гаргаж, 2022 онд багтаан “СИТИ” Их сургуулийн эзэмшлийн гудамж, зам, талбайд байршуулах; 
  • Их сургуулийн эзэмшлийн автомашины гадна зогсоолд цахилгаан автомашин цэнэглэх сэргээгдэх эрчим хүчний станц суурилуулах; 
  • Их сургуулийн гадна цахилгаан дугуй цэнэглэх сэргээгдэх эрчим хүчний станц суурилуулах; 
  • Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн хамтран зохион байгуулах зэрэг бодитой ажлыг хэрэгжүүлэх болоод байна.  


“OdEl brand” нь Магнай трэйд, Мобиком, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг /GTZ/, Зам, тээврийн хөгжлийн төв, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ зэрэг байгууллагуудын захиалгаар Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймагт нарны эрчим хүчний эх үүсвэр суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн туршлагатай компани юм. 

“СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ: 

-Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь бидний үеийнхний хувьд том сорилт. Манай улсын хувьд сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.1С-аар нэмэгдэж, байгалийн экосистем төдийгүй хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан зэрэг эдийн засгийн гол салбаруудад сөрөг нөлөө үзүүлж буй нь үүний нэг жишээ.

Бид сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд иргэд, байгууллагуудын идэвх санаачилга чухал ач холбогдолтой. Тийм учраас “СИТИ” Их сургууль үйл ажиллагаандаа цаашид аль болох сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бодлого баримталж ажиллана.

 Монгол Улс түлш, шатахууны хувьд 100 хувь импортын хараат. Гэтэл дэлхийн автомашины үйлдвэрлэл бүхэлдээ цахилгаан автомашин руу шилжиж байна. Улс орон, томоохон хотууд ч ирэх 10, 15 жилд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих бодлого, зорилтоо зарлаад эхэлсэн. Бид энэ үйл явцаас хоцрох ёсгүй. Түлш, шатахууны хараат байдлаас гарахад ч тустай. Иймд цахилгаан автомашины хэрэглээг өөр, өөрийн боломжид тулгуурлан дэмжих хэрэгтэй байна. Бидний хувьд эхний ээлжид ирэх хавар автомашины зогсоолдоо цэнэглэгч станцууд суурилуулахаар болж байна.

 Мөн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын хувьд өндөр технологи хөгжүүлж, нутагшуулж байгаа үндэсний аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах нь манай сургуулийн гол зорилтын нэг. Энэхүү зорилтын хүрээнд OdEl брэндийг үүсгэн байгуулагчтай хамтран ажиллахаар болж байгаадаа баяртай байна.

OdEl брэндийг үүсгэн байгуулагч Д.Ган-Од:

-Манай компани электроникийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт 2012 оноос хойш ажиллаж байна. Санамж бичгийн хүрээнд “СИТИ” Их сургуулийн багш, оюутнуудын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, бүтээгдэхүүнийхээ загвар дизайныг  гаргуулах, эрдэм шинжилгээний салбарт нягт хамтран ажиллах зэрэг өргөн боломж бүрдлээ гэж харж байна.

 Хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар дэлхийн дулаарлыг бууруулах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 29 зүйл бүхий, НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрт манай улс 2016 онд нэгдэн орсон. Ингэснээр хүлэмжийн хийн хэт ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарлыг хохирол багатай даван туулах чиглэлээр манай улс тодорхой үүрэг хүлээсэн билээ. 

 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулахад сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх, шинэлэг хэлбэрийн, байгальд ээлтэй үйлдвэр, технологийг хөгжүүлэх хэрэгтэйг ч  НҮБ-аас гишүүн орнууддаа зөвлөсөөр байна.


 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ 36 минутын өмнө
Г.Билгүүн: Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой 1 цагийн өмнө
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 2 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана 17 цагийн өмнө
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 19 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 20 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 20 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 21 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 22 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр
Байшин, таван ханатай гэр шатжээ Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно 2026/10/11
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 2026/10/10
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09