Голомт банк, RE/MAX Mongolia компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа


Голомт банк бүтээн байгуулалт, тэр дундаа үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарыг дэмжин ажилласаар ирсэн. Үүний нэг илэрхийлэл нь 2007 оноос хойш нийт 40,000 харилцагчид 2.3 их наяд төгрөгийн зээл олгож, 138,243 иргэнийг орон сууцтай болгосон үр дүн юм. Бид өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй томоохон төслүүддээ хамтран ажиллаж байгаа ба цаашид ч гэрээт төслийн тоог нэмэхээр төлөвлөж байна. Энэ зорилгын дагуу 2021 онд “Homeland орон сууцны зээлийн төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч борлуулалтын агентууд болон харилцагч нартаа орон сууцны зээлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг нэг доороос авах боломжийг олгож байна.

Харин 9-р сарын 30-ны өдөр Голомт банк RE/MAX Mongolia компанитай хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичгийг амжилттай байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд REMAX MONGOLIA компанийн ажилтнууд болон үйлчлүүлэгч нарт Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, орон сууцны зээлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлэхийг зорьж байна.

Ташрамд дурдахад RE/MAX Mongolia нь дэлхийн 140 гаруй оронд салбартай, зах зээлд нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани юм. Тус компанийн Монгол дахь салбар нь одоогийн байдлаар 63 брокер оффис, 1200 гаруй агенттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ 46 минутын өмнө
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна 1 цагийн өмнө
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана 1 цагийн өмнө
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ 1 цагийн өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ 2 цагийн өмнө
Г.Билгүүн: Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой 3 цагийн өмнө
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 4 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана 19 цагийн өмнө
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 21 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 22 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 23 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 23 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? Өчигдөр
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр
Байшин, таван ханатай гэр шатжээ Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? 2026/10/11
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно 2026/10/11
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 2026/10/10