Онцлох бизнес: Монголын хөрөнгийн биржийн түүхэн амжилтын ард


 Монголын хөрөнгийн бирж гэх үг нь үндсэндээ Монголын хөрөнгийн зах зээл гэж ойлгогддог. 30 жилийн түүхт энэ байгууллага энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан мэдээ саяхан түгсэн. Үүсэн байгуулагдсанаас хойш ийм ашигтай ажиллаж байсан удаагүй болохоор зах зээлийн оролцогч талууд энэ үйл явдлыг онцгой баяртайгаар хүлээн авч байна. Арга ч үгүй юм, хөрөнгийн зах зээл үсрэнгүй хөгжсөний илрэл болохоор тэр.

Энэ гайхалтай амжилтын цаана чухам ямар өөрчлөлт гарсныг энэ зах зээл дээр олон жил ажилласан туршлагатай арилжаачид, зах зээлийг хөгжүүлэхийн төлөө эхнээс нь хамт явсан санхүүгийн байгууллагууд, брокерууд сайн мэдэж байгаа.

Харин шинэ тоглогчид, хөрөнгө оруулагчид болон олон нийт тэр бүр нарийн учрыг ойлгохгүй яваа болов уу. Учир нь тэд өөрсдөө энэ хөгжлийн нэг хэсэг нь болон татагдан орсон билээ. Харин тэднийг татан оролцуулсан ганц л гол эзэн бий.

2021 оны эхний хагас жилд Монголын хөрөнгийн бирж дээр 250 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаа хийгдсэн байдаг. Энэ арилжааг үнэт цаасны арилжааг зуучлах эрх, зөвшөөрөлтэй 53 компани зуучлан хөрөнгө оруулагчдын худалдах, худалдан авах захиалгыг гүйцэлдүүлдэг. Тэдгээрээс хэн нь хэдэн төгрөгний арилжааг зуучилж вэ гээд харвал сонирхолтой дүр зураг харагдана.

Хамгийн их буюу 160.4 тэрбум төгрөгийн арилжааг Ард Секюритиз ҮЦК дангаараа зуучилсан байна. Энэ нь нийт арилжааны 64 хувь нь гэсэн үг. Үүний дараагаар хоёрдугаарт орж буй компани нь нийт арилжааны найман хувийг л зуучилсан аж.

Үүний Ард Секюритиз компанийн гаргасан “Ард апп” хэмээх санхүүгийн аппликэйшн бий. Өнөөдөр хөрөнгө оруулагчид захиалгаа өөрсдөө оруулдаг болсон боловч энэ нь технологийн дэвшил, инноваци нутагшуулалтын ачаар брокер диллерийн компаниуд үзүүлдэг үйлчилгээгээ автоматжуулснаар бий болсон боломж. Та компьютер, гар утаснаасаа захиалгаа оруулж байгаа нь 10-аад жилийн тэртээ брокертоо захиалга өгдөг байсан тэр үетэй зарчмын хувьд адилхан боловч цаг хугацааны алдагдалгүй, хурдтай болж ирсэн юм.


 “Ард апп”-ын хувьд хувьцааны арилжаанд оролцохоос гадна мөнгөн шилжүүлэг, төлбөр тооцоо, зээл, санхүүгийн түрээс гэх мэт банк, санхүүгийн бүхий л үйлчилгээг нэг дор багтааснаараа олон харилцагчтай болж чадсан. Түүнчлэн аппликэйшн нь иргэдэд дээрх санхүүгийн үйлчилгээг авахад маш хялбар, дөхөм болгож чадсанаараа инновацилаг байсан билээ.

Хэдийгээр хувьцааны арилжааг хялбарчлах оролдлого анхандаа амар биш, зохицуулах байгууллагуудын эрх хэмжээнээс хэтийдсэн зүйл байсан боловч хэрэглэгч, хөрөнгө оруулагчдад үнэхээр хэрэгтэй, оновчтой шийдэл болж чадсан тул өнөөдөр хөрөнгийн биржийн ашигт ажиллагааг үлэмж нэмэгдүүлэх хэмжээнд амжилт олоод байна.     Ард секюритиз компани хөрөнгийн зах зээлийг тэлэх дараагийн нэгэн шинэлэг арга замыг бодож олжээ. Тэр нь хүүхдүүдэд хувьцаа эзэмших, хувьцааны арилжаанд оролцох боломжийг нээж байна. Монголын хөрөнгийн биржийн журамд зааснаар насанд хүрээгүй хүүхэд үнэт цаасны арилжаанд оролцох боломжгүй бөгөөд үнэт цаас худалдан авах болон зарахад тодорхой хэмжээний хязгаартай байсан.

Энэхүү асуудлыг Ард Санхүүгийн Нэгдэл Ард аппаар дажуулан хууль ёсны асран халамжлагч буюу эцэг эх нь хүүхдийнхээ үнэт цаасны дансыг удирдах боломжтой болж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн эцэг, эх нь өөрийнхөө Ард апп дээрх харилцах дансны дээд хязгаар болох 3 хүртэлх сая төгрөгөөр хүүхдэдээ Монголын Хөрөнгийн Бирж дээр байгаа бүх компаниудын хувьцаанаас хүссэн хэмжээгээрээ авах боломжтой болсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 16 цагийн өмнө
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна 18 цагийн өмнө
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? 18 цагийн өмнө
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ 18 цагийн өмнө
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна 20 цагийн өмнө
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 20 цагийн өмнө
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 21 цагийн өмнө
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна Өчигдөр
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ Өчигдөр
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно Өчигдөр
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй Өчигдөр
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна Өчигдөр
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана Өчигдөр
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ Өчигдөр
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ Өчигдөр