Афганистаныг Орос, Хятадын нөлөөнд орохоос болгоомжилж байна

Admin
13 цагийн өмнө

Афганистан гаднын хяналт, захиргаанаас гарсан ч хэнээс ч хамааралгүйгээр бие даан улсаа хөгжүүлдэг болох хүртэл ахиад л багаар бодож 20-30 жил үргэлжилсэн иргэний дайн гэсэн хүнд давааг давах шаардлагатай болж байгаа бололтой. Европын холбооны Гадаад хэрэг ба Аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Жозеф Боррель энэ тухай тун тодорхой ярив. Тэрээр “Европын холбоо нь Афганистан дахь нөхцөл байдлыг Орос, Хятад хяналтдаа оруулж, Кабулын гол ивээн тэтгэгчид болохыг зөвшөөрч болохгүй. Бид хөдлөх ёстой” гэжээ. Америкийн судлаачид, сонин хэвлэлүүд ч мөн адилаар Афганистаныг Орос, Хятадын нөлөөнд оруулж болохгүй ийм нөлөөнөөс “аврах” ёстой гэж дуу дуугаа авалцан мэдэгдээд эхэллээ.

Ахиад л Афганистаны ард түмнийг хөгжлийн чигээ бие даан сонгож, хэнтэй найзалж, хэнтэй түншлэхээ бие даан шийдэх эрх өгөхгүй, бүгдийг өмнөөс нь шийдэж, зааж сургана гэсэн үг юм.

Энэ бол Афганистан нь улс орноо хөгжүүлэхийн тулд бүс нутаг дах хамгийн нөлөөтэй энэ хоёр том гүрэнтэй ямар ч тохиролцоо хийх гээд нэмэргүй гэсэн үг юм. Яагаад гэвэл АНУ нь энэ хоёр их гүрнийг хамгийн гол дайснаа гээ албан ёсоор тодорхойлчихсон. Тэгэхээр хоёр гол дайсантайгаа тохиролцохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Хийсэн тохиролцоо, хамтын төсөл бүрийг АНУ, ЕХ тэргүүтэй улс орнууд санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээгээр хүчингүй болгож, баллана гэсэн үг. Цэрэг зэвсгийн хүчээр та нарыг ялах гээд чадаагүй ч хэнтэй түншлэх, хэнтэй найзлахыг чинь бид заах болно, бидний хэлснээр бай гэсэн үг.

Гэтэл Афганистанд улсаа хөгжүүлж, ядуурлаас гарахын тулд найзалж, түншлэх асар их боломж байна. Лити, кобальниоби, молибден, неодим гээд орчин үеийн гар утас, цахилгаан машин, ноүтбүүкний цахилгаан зай хийхэд ордог газрын ховор элементүүдийг баялаг орд газар байна. Алт, уран, цайр, тугалга, мөнгөний арвин нөөц байна. Нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог Айнак зэсийн орд газар байна. Орчин үеийн цахилгаан зайны гол орц болох литийн нөөцөөрөө Афганистан нь Боливи улстай дүйцэх бөгөөд өрнөдийн зарим мэргэжилтнүүд Афганистаныг “Литийн Саудын Арави” гэж нэрлэх болсон. Европын холбоонд Орос нийлүүлнэ гэхээр тийм үгүй гээд хэрэлдээд байгаа шатдаг хийн асар том орд газар байна. Хамгийн багадаа  нийт 1-3 их наяд доллароор үнэлэгдсэн асар их байгалийн баялаг бий. Товчхондоо бол Афганистанд олон арван ширхэг Оюу толгой, Эрдэнэт, Таван толгой байгуулах боломж байна.

Энэ их байгалийн баялгийг олборлоход шаардлагатай хамгийн гол нөхцөл нь энх тайван. Талибууд Афганистаныг бүгдийг захираад, бүгд нэг дүрэм журамд ороод ирэхээр энх тайван нь аяндаа тогтоно. Тэр үед энэ их баялгийг хэнтэй түншилж олборлох вэ гэсэн асуулт гарч ирэх нь гарцаагүй. Харин Европын холбооны эрх баригчдын дээрх мэдэгдлээр бол тэр их баялгийг Орос, Хятадтай хамтарч эзэмшихийг АНУ, Европ хэзээ ч зөвшөөрөхгүй. Хүний эрх, боолын хөдөлмөр гэх мэт шалтаг зааж байгаад тасралтгүй хааж бооно, талибуудын эсрэг хүчнийг зэвсэг сумаар хангаж дайн дэгдээнэ гээд янз бүрийн л аргыг хэрэглэх талаар шинжээчид анхааруулсан байна. Тэгвэл “Аливаа бие хоёр дахь биед F хүчээр үйлчлэхэд хоёр дахь бие нь эхний биед –F хүчээр адил үйлчилнэ” гэсэн Ньютоны хуулийн дагуу Орос, Хятад хоёр АНУ тэргүүтэй өрнөдтэй найзлахыг бас зүгээр хараад суухгүй.

Үр дүнд нь Афганистаны улс төрийн хүчнүүд их гүрнүүдийн зааварчилгаагаар өөр хоорондоо дайтаад ард түмэн нь алтан дээр суусан гуйлгачин гэдэг шиг хар тамхи тариалж гол зогоосон ядуу тарчиг амьдралтай, өдөр шөнөгүй дайтсан, хөршүүдийнхээ толгойн өвчин болсон эрэмдэг улс хэвээр байх болно.

Их гүрнүүдийн ашиг сонирхлын зангилаан дээр байх нь хариулах боломжгүй хараал гэмээр.

Ташрамд сонирхуулахад, Пакистан нь тусгай албадаа ашиглан “Талибан” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, санхүүжүүлж, удирдан чиглүүлж байсныг бүгд мэдэх байх. Улмаар “Талибан”-ыг анх Афганистаныг захирч байсан 1996-2001 оны хооронд тэндээс олборлон зөөсөн ураныг ашиглан цөмийн хөтөлбөрөө бүрэн хүчээр ажиллуулж 1998 онд анхны цөмийн бөмбөгөө туршсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Буянзаяa: Өнөөдрийн байдлаар хамгийн чанартай, загварлаг сурагчийн дүрэмт хувцас бол ЮНИ-ПРО 7 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хүүхдүүдийн сургуульдаа очих замыг аюул, осолгүй болгоно 9 цагийн өмнө
Бууцагаан суманд иргэнийг автомашинаар мөргөж амь насыг нь хохироогоод зугтжээ 11 цагийн өмнө
Зарим голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна 12 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 48 өрхөд нарны халаалтын систем хүлээлгэн өглөө 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар үүлтэй 17 цагийн өмнө
Ч.Ундрам: Боловсролын салбар нүхэн жорлонгоос бүрэн салсан анхны хичээлийн жил болно Өчигдөр
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина Өчигдөр
Монгол Улс AI-г бодлогын уялдаа холбоо, хэрэгжилтийг сайжруулах стратегийн хэрэгсэл болгон ашиглана Өчигдөр
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна Өчигдөр
Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ Өчигдөр
Маргааш хүүхдийн мөнгийг олгоно Өчигдөр
Ихэнх нутгаар үүлшинэ Өчигдөр
Чингэлтэй дүүрэг Японы зах зээлд карбон кредит арилжаална 2026/08/18
KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлгийн эзэд тодорлоо 2026/08/18
Retail ба finance: Шинэ цагийн шилдэг хоршил 2026/08/18
ХААН Банк Euromoney сэтгүүлийн “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк”-аар шалгарлаа 2026/08/18
COP17 “YOUTH FORUM”-ын нээлтийн арга хэмжээ боллоо 2026/08/18
Cop17 цэнхэр бүсэд 15 мянга гаруй хүн бүртгүүлж, 167 улсын төлөөлөгч монголд зочлоод байна 2026/08/18
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/08/18